Монгол Улсад скаутын хөдөлгөөн үүсч хөгжсөний 30 жилийн ойн хүрээнд Олон улсын найрамдал зусланд долоо дахь удаагийн "Жембори" зохион байгуулагдаж байна. Энэ өдөр 21 аймаг, есөн дүүргийн төлөөлөл болсон 870 гаруй скаутууд оролцож байгаа юм. Энд ирсэн хүүхдүүд майхант хотхонд амьдарч, ил гал дээр өөрсдөө хоолоо хийж, авхаалж самбаа, зориг тэвчээр шалгах 100 орчим үйл ажиллагаатай танилцаж байна. Ингээд долоо дахь удаагийн "Жембори"-д тавтай морил.