“Азийн хүүхдүүд-2022” олон улсын спортын долдугаар наадам энэ сарын 27-ноос наймдугаар сарын 8-нд ОХУ-ын Владивосток хотноо спортын 19 төрлөөр зохион байгуулна.
Тус наадамд 16 орны 1650 тамирчин 273 багц медалийн төлөө өрсөлдөх бөгөөд Монгол Улсын 48 хүний бүрэлдэхүүнтэй баг ням гарагт тус улсыг зорьсон. Монголын тамирчин хүүхдүүд спортын 5 төрөл /жүдо, самбо, кураш бөх, усанд сэлэлт, мас рестлинг/-д ур чадвараа сорин өрсөлдөх юм.
“Азийн хүүхдүүд-2022” наадамд өрсөлдөх Монголын багийн ахлагчаар Н.Оюунбат, штабын ажилтнаар Ж.Баасансүрэн, багийн эмчээр Э.Жамбалнямбуу, багийн тугчаар усан сэлэлтийн тамирчин Н.Хишигбаяр, жүдо бөхийн тамирчин М.Ирмүүн нар оролцож байгаа юм.