ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Уг мэдээлэлд "Коронавируст халдварын Омикрон ВА4, ВА5 хувилбараас үүдэлтэй халдварын тархалт дэлхий даяар нэмэгдэж байна. Өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн халдварын тохиолдол Зүүн өмнөд Азид 37 хувиар өссөн бол Япон, БНСУ-д халдварын тохиолдол 2-3 дахин нэмэгдсэн. Харин БНХАУ-д халдварын тохиолдол өсөх магадлал өндөр байна.
Омикрон ВА4, ВА5 хувилбаруудын шинж тэмдэг ижил бөгөөд ВА5 хувилбарын хүнд халдварлах чадвар илүү өндөр байна. Мөн энэ давлагаа улс орнуудад 2-3 сар үргэлжилж байна.
Одоогийн байдлаар манай улсад бүртгэгдэж байгаа халдварын 10 орчим хувь нь омикрон BA4, BA5 хэмээн үзэж байгаа бөгөөд цаашдаа 80-90 хувьд хүрэх магадлалтай байна. Мөн дээр хувилбар нь омикроны сүүлийн хувилбар биш, дахин өөр хувилбар гарах магадлалтай байгааг эрдэмтэд анхааруулж байна. Иймд хүүхэд өндөр настнуудыг олон хүн цугласан газраар явахгүй байхыг анхааруулж байна" гэв.
Т.Мөнхжаргал