Худалдаа, хөгжлийн банк Монгол Улсаас АНХ УДАА гадаад төлбөр тооцоо гүйцэтгэх иж бүрэн систем Visa B2B Connect системд нэвтрээд байгаа билээ. Олон улсын төлбөр тооцооны хамгийн том байгууллага Visa Worldwide Pte. Limited -тэй хийж буй дараагийн шатны энэхүү ажил нь бизнес эрхлэгч байгууллагад зориулснаараа онцлог юм. Visa B2B Connect системийг банкны үйл ажиллагаанд амжилттай нэвтрүүлснээр гадаад төлбөр тооцоог шууд хүлээн авагчид нь хүргэх боломжийг бүрдүүллээ. Ингэснээр илгээгч болон хүлээн авагч байгууллага гадаад төлбөр тооцоондоо HAPPY байж чадах юм.
Happy Pay буюу Visa B2B connect байгууллагын үйлчилгээ нь:
- Хамгийн хямд
- Хамгийн хурдан
- Хамгийн найдвартай
- Нэмэлт шимтгэлгүй
- Валютын сонголттой /Ам.доллар болон Евро/
Хил дамнасан төлбөр хийхэд шаардагдах баталгаатай эрсдэлийн тогтолцоо, дагаж мөрдөх журам нь бүгд VISA брэндээр баталгаажсан тул бизнес эрхлэгч байгууллагад тохирох хамгийн найдвартай гадаад шилжүүлгийн үйлчилгээ юм.
Харилцагч та бүхэн ХХБ-ны өөрт ойр салбарт хандаж, байгууллагын харилцах дансаараа гадаад төлбөр тооцоогоо хийгээрэй. Салбарын байршлын мэдээллийг ЭНД дарж танилцана уу.
TDB x VISA