Жил бүр Худалдаа, хөгжлийн банкнаас уламжлал болгон зохион байгуулдаг Хуримтлалтай Монгол аяны супер урамшуулал болох 1 өрөө байрны эзэн Үндэсний их баяр наадмын өмнө тодорсон юм. Энэ удаагийн аян 3-р сарын 1-ний өдрөөс 6-р сарын 30-ны өдрийг дуустал хүртэл үргэлжилсэн бөгөөд нийт 100 харилцагчийн мөнгөн хадгаламжийг 500,000₮ - 2,000,000₮ төгрөгөөр урамшуулж, супер урамшууллын эзнийхээ Нисэх гарден хотхоны 1 өрөө байрыг хүлээлгэн өглөө.
Энэхүү аян нь харилцагчдадаа хуримтлалыг дадал болгох, хуримтлуулах дадлыг нь урамшуулах зорилгоор 2022 оны турш үргэлжилнэ. Зуны аяны Супер урамшуулал 50 сая төгрөгийн үнэ бүхий Зуслангийн байр байх юм. Мөн сар бүр 15 харилцагчийн мөнгөн хадгаламжийг 500,000₮ - 2,000,000₮ төгрөгөөр урамшуулах билээ.
Та бүхэн 6 ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламж нээн орлого нэмсэн 100,000₮ тутамдаа урамшууллын 1 эрх авч оролцох боломжтой. Хэрэв та ХХБ-ны харилцагч биш бол өөрт ойр байрлах Худалдаа хөгжлийн банкны салбар тооцооны төвд хандан хуримтлалаа үүсгэж, урамшууллын эзэн болоорой.
Урамшууллын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Хуримтлалтай Монголыг бүтээцгээе