Үндэсний статистикийн хорооноос 2022 оны эхний хагасын нийгэм, эдийн засгийн статистик мэдээллийг танилцууллаа.
Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 2022 оны зургаадугаар сард өмнөх оны мөн үеэс 16.1 хувиар, өмнөх сараас 1.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Улаанбаатар хотод жилийн инфляц зургаадугаар сард 16.1 хувьд хүрсэн.
Инфляцын 5.8 нэгж буюу 35.8 хувийг хүнсний бүлгийн үнийн өсөлт нөлөөлсөн бол 3.4 нэгж буюу 20.9 хувь нь тээврийн салбарын үнийн өсөлтөөс шалтгаалжээ.
Хэрэглээний ерөнхий бүлгээр үзвэл,
- Тээврийн бүлэг 27.3 хувь
- Хүнсний бараа, ундаа, ус 19.5 хувь \хүнсний ногоо-70.3 хувь, согтууруулах бус ундаа- 29.9 хувь\
- Эм тариа, эмнэлгийн үйлчилгээ 17.5 хувь
- Гэр ахуйн тавилга, бараа 16.8 хувь
- Зочид буудал, дотуур байр, нийтийн үйлчилгээ 15.4 хувиар өссөн нь гол нөлөө үзүүлжээ.
Инфляцад импортын барааны бүлгийн үнэ 57.1 хувиар буюу 9.2 нэгж хувийг эзэлж байна.
Мөн энэ үеэр хэрэглээний үнэд голлон нөлөөлсөн 10 бүтээгдэхүүнийг танилцуулсан бөгөөд энэ нь нийт инфляцын 37.1 хувийг бүрдүүлж байна. Дараах бүтээгдэхүүний үнийг өмнөх оны мөн үетэй харьцуулж үзвэл,
- Лууван- 2.6 дахин
- Төмс- 2.4 дахин
- Гүрж ногоон цай- 2.3 дахин
- Ургамлын тос- 94.3 хувь
- А80 шатахуун- 69.5 хувь
- АИ92 шатахуун- 64.8 хувь
- Дизель түлш- 60.5 хувь
- Цагаан будаа- 26 хувь
- Гурилан боов- 20.8 хувь
- Түлшний мод- 18.3 хувиар тус тус өссөн байна.
Т.Мөнхжаргал