БАРИМТ 1
Төв Африкийн Бүгд Найрамдах улс нь 622,984 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Африк тивийн төв хэсэгт байрладаг далайд гарцгүй орон. Мөн тус улс хойд хэсгээрээ Чад, зүүн хойд талаараа Судан, зүүн урд талаараа Өмнөд Судан, урд хэсгээрээ Ардчилсан Конго, баруун урд талаараа Ардчилсан Конго, барийн хэсгээрээ Камерун улсуудтай тус тус хиллэдэг.
БАРИМТ 2
Төв Африкийн Бүгд Найрамдах улсын хүн амын нийт тоо 2020 оны байдлаар 4.8 сая байсан бөгөөд тэдний 90 хувь нь христийн шашныг, 9 хувь нь исламын шашныг шүтдэг. Мөн тус улсад Төв Африкийн Бүгд Найрамдах улсын иргэний дайн 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй өрнөж байна.
БАРИМТ 3
Одоогийн Төв Африкийн Бүгд Найрамдах улсын газар нутаг дээр хүн төрөлхтөн 8,000 жилийн өмнөөс амьдарч байсан гэдгийг батлах 8,000 жилийн настай өнгөлсөн цахиур болон кварцын багажууд тус улсаас олдсон. 17-19-ээр зуунд Европ болон Арабын боолын наймаачид тус улсаас олон арван мянган хүмүүсийг хүчээр боолчилж, хар зах дээр зарж Америк тив рүү илгээсэн.
БАРИМТ 4
Төв Африкийн Бүгд Найрамдах улсын газар нутгийг 1880-аад онд францчууд эзлэн авсан ба тухайн үедээ одоогийн хилийн зурвасыг нь татаж байсан. 1960 онд төв африкчууд улсынхаа анхны ерөнхийлөгчөөр Дэвид Дако гэх эрхмийг сонгож, тусгаар тогтнолоо албан ёсоор зарласан.
БАРИМТ 5
Тусгаар тогтносноосоо хойш тус улс олон удаагийн төрийн эргэлт болон дотоод зөрчлүүдтэй нүүр тулсаар өнөөдөртэй золгосон. Тус улсад 2012 онд эхэлсэн зэвсэглэсэн бүлгүүдийн хооронд өрнөж буй иргэний дайнаас болж 600,000 гаруй хүн гаднын орнууд рүү дүрвэж, 600,000 хүн эх орон дотроо өөр газар луу шилжин суурьшсан.
БАРИМТ 6
Төв Африкийн Бүгд Найрамдах улсын нийслэл хотыг Банги гэдэг бол албан ёсны хэлнүүд нь франц болон санго хэл. Банги хот тус улсын төрийн болон нийгмийн үймээн самууны гол цэг болдог хэд хэдэн удаа сүйтгэгдэн дахин баригдсан. Мөн 1996 онд тус хот дэлхий дээрх хамгийн аюултай хотуудын жагсаалтыг эргүүлдэг байсан.
БАРИМТ 7
Төв Африкийн Бүгд Найрамдах улсын төрийн далбаа цэнхэр, цагаан, ногоон, шар өнгийн хэвтээ зурааснууд, улаан өнгийн босоо зурааснаас гадна шар өнгийн таван хошууны дүрснээс бүрддэг. Цэнхэр өнгө нь тэнгэр болон тусгаар тогтнолыг, цагаан өнгө нь нэр төр болон энх тайвныг, ногоон өнгө нь итгэл найдвар болон үнэнч сэтгэлийг, шар өнгө нь хүлцэнгүй байдлыг тус тус бэлгэддэг.
БАРИМТ 8
Уг далбаа нь Франц улсын төрийн далбааны цэнхэр, цагаан, улаан өнгөнүүдийг багтаадаг. Босоо улаан зураас нь Европ болон Африк хүмүүсийн нэг нэгнийгээ хүндлэх үйлдлийг, шар өнгийн таван хошуу нь төв африкчуудын ирээдүйн төлөөх тэмүүллийг тус тус илтгэдэг.
БАРИМТ 9
Энэхүү төрийн далбааны загварыг Бартелеми Боганда гэх улс төрч, нийгмийн зүтгэлтэн гаргасан. Мөн түүний хувьд Төв Африкийн Бүгд Найрамдах улсын төрийн дууллын үгийг бичсэн. Тус улсын иргэд амьдралын бололцоогоо залгуулахын тулд ихэвчлэн хөдөө аж ахуйн салбарт хөдөлмөр эрхэлцгээдэг.
БАРИМТ 10
Төв Африкийн Бүгд Найрамдах улс нь дэлхийн хамгийн буурай хөгжилтэй, ядуу орнуудын нэг. Тус улс хүний хөгжлийн индексээрээ дэлхийд 188-аар байранд жагсдаг ба аялахад хамгийн тохиромжгүй 17 орны нэгээр нэрлэгддэг. Гэхдээ уг улс бол дэлхийн хамгийн бага авлигатай орнуудын нэг.
БАРИМТ 11
Дэлхийн хоёр дахь том ширэнгэн ой болох Конгогийн ширэнгэн ойн тодорхой хэмжээний хэсэг нь Төв Африкийн Бүгд Найрамдах улсын газар нутагт харьяалагддаг. Мөн тус улсад хэтэрхий намхан нуруугаараа дэлхийд танигдсан Пигми овгийн хүмүүс амьдардаг.
БАРИМТ 12
Төв Африкийн Бүгд Найрамдах улс бол дэлхийн хамгийн их өлсгөлөнд нэрвэгдэж хоол хүнсний дутагдалт орсон ард иргэдтэй орон. Мөн үүнийгээ дагаад төв африкчууд дунджаар 52.8 насалцгаадаг. Уг үзүүлэлт нь тэднийг дэлхий дээрх хамгийн богино насалдаг ард түмэн болгодог.
БАРИМТ 13
Улс төрийн тогтворгүй байдлаас болж одоогийн нөхцөл байдалд орсон болохоос биш Төв Африкийн Бүгд Найрамдах улсад алмаз, алт, газрын тос, мод, асар их хэмжээний тариалангийн талбай, усан цахилгаан станц гэх мэт хөгжихөд ашиглаж болох олон төрлийн байгалийн баялгууд бий.
БАРИМТ 14
Байгалийн баялгаас гадна олон төрлийн ховор амьтад Төв Африкийн Бүгд Найрамдах улсад амьдардаг. Тэднээс жишээ болгон дурдахад горилла, заан, усны үхэр, арслан, ирвэс, хирс, матар гэх мэтээр үргэлжилнэ. Мөн тус улсын үндэсний бэлгэдэл болсон амьтан бол заан.
БАРИМТ 15
Төв Африкийн Бүгд Найрамдах улсад 209 төрөл зүйлийн хөхтөн амьтад, 168 төрлийн шувууд, 3,600 төрөл зүйлийн ургамал тус тус бүртгэгдсэн. Үүнээс гадна тус улсад 597 төрөл зүйлийн эрвээхэйнүүд байдаг. Мөн уг улсаас дэлхийн үнэт өвөөр нэрлэгдэж ЮНЕСКО-д бүртгэгдсэн цор ганц газар бол Маново-Гунда Сейнт Флорис үндэсний парк.
БАРИМТ 16
Төв Африкийн Бүгд найрамдах улс хүмүүсийг хүссэн шашнаа шүтэх эрх чөлөөг олгодог хэдий ч шулмын зан үйл үйлддэг хүмүүсийг гэмт хэрэг үйлдэж байна гэж үздэг байсан. Мөн тухайн бүс нутгийнхаа зонхилох шашин болон соёлоос шалтгаалан төв африкчууд өөр өөрөөр хувцаслахаас гадна зарим төрлийн хувцсыг өмсөж болохгүй.
БАРИМТ 17
Төв Африкийн Бүгд Найрамдах улсаар аялж буй жуулчид нутгийн иргэдийн зургийг авахаасаа өмнө заавал зөвшөөрөл авах хэрэгтэй. Тэгэхгүй бол төв африкчууд маш ихээ дургүйцэж, жуулчдын биед ч халдаж магадгүй. Мөн тус улсын засгийн газрын барилга болон цэргийн байгууламжуудын зургийг дарах хориотой.
БАРИМТ 18
Африк тивийн хамгийн хүчирхэг, аюултай амьтдын амьдардаг Төв Африкийн Бүгд Найрамдах улсад хамгийн олон хүний аминд хүрдэг амьтан бол шумуул. Хумхаа өвчнийг ихэвчлэн шумуулууд хүмүүсийн дунд тараадаг ба уг өвчнөөс бол жил бүр олон зуун мянган хүн амиа алддаг.
БАРИМТ 19
Төв Африкийн Бүгд Найрамдах улсад нэн ховордож дэлхийн улаан номд бүртгэгдсэн маш олон амьтад амьдардаг. Тэднээс гадна аль хэдийнээ устаж үгүй болсон амьтад ч мөн амьдардаг болсон. Тэдний нэг жишээ нь 2011 онд устаж үгүй болсон хар хирс бөгөөд Төв Африкийн Бүгд Найрамдах улс дахь сүүлийн хэдэн хар хирсийг хулгайн анчид хөнөөсөн.
БАРИМТ 20
Төв Африкийн Бүгд Найрамдах улсад хамгийн алдартай спорт бол сагсанбөмбөг. Төв Африкийн Бүгд Найрамдах улсын сагсанбөмбөгийн үндэсний шигшээ баг дэлхийн чансааны 78-аар байранд эрэмбэлэгддэг ба 1974, 1987 онуудын Африк тивийн аварга.
БАРИМТ 21
Төв Африкийн Бүгд Найрамдах улсын баг тамирчид 1968 оноос хойш олимпын наадамд оролцож эхэлсэн. Тус улсыг төлөөлөн ихэвчлэн усанд сэлэлт болон хөнгөн атлетикийн төрлүүдэд оролцдог боловч өнөөдрийг хүртэл нэг ч олимпын медаль хүртэж байгаагүй. Мөн өвлийн олимпд тус улсыг төлөөлөл оролцож байсан удаа байхгүй.
БАРИМТ 22
Төв Африкийн Бүгд Найрамдах улсад 6-14 насны хүүхдүүд сургуульд сурч боловсрол эзэмших үүрэгтэй. Сургуулиуд үнэ төлбөргүй боловч ихэнх хүүхдүүд сургуульд сурдаггүй. Тэр дундаа эмэгтэй хүүхдүүдийн хувьд сургуульд сурна гэдэг маш ховор тохиолдол.
БАРИМТ 23
15-аас дээш насны төв африкчуудын тэн хагас нь бичиг үсэг тайлагдаагүй. Мөн уг улсад нийт хоёр ширхэг их дээд сургууль үйл ажиллагаагаа явуулдаг. Тус улсад амьтны мах ховор олддог тул төв африкчууд ихэнхдээ загасны мах болон бусад хүнсний ногоо, жимс ашиглан хоол хийж идэцгээдэг.
БАРИМТ 24
Төв Африкийн Бүгд Найрамдах улсад амьдрах, тэр дундаа эмэгтэй хүний хувиар амьдрах нэлээд бэрх. Хүүхэд, эмэгтэйчүүд бараг л өдөр бүр хүчирхийлэлд өртдөг бөгөөд зарим тохиолдолд шулам хэмээн эндүүрэгдэж ял шийтгэл хүлээх ч магадлалтай.
Сэтгэгдэл (1)