Үндэсний статистикийн хорооноос 2022 оны худалдааны салбарын борлуулалтын статистик мэдээллийг танилцууллаа. Энэ оны эхний таван сард тус салбарын борлуулалтын орлого 12.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.2 (33.3%) их наяд төгрөгөөр өслөө.Үүнд,
- шатахууны бөөний болон жижиглэн худалдаа 1.7 (67.4%) их наяд төгрөг,
- хүнсний бүтээгдэхүүний бөөний болон жижиглэн худалдаа 459.2 (22.0%) тэрбум төгрөг,
-төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа 180.2 (29.5%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна. Худалдааны салбарын борлуулалтын орлого 2022 оны тавдугаар сард 3.0 их наяд төгрөг болж, өмнөх сараас 410.0 (15.6%) тэрбум төгрөгөөр өссөн байна.