БАРИМТ 1
Босни ба Херцеговин улс нь 51,129 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Европ тивийн зүүн урд хэсэгт байрладаг орон. Тус улс зүүн хэсгээрээ Серби улстай, зүүн урд талаараа Монтенегро улстай, хойд болон баруун урд хэсгээрээ Хорват улстай тус тус хиллэдэг ба Адриатын тэнгист гарцтай.
БАРИМТ 2
Босни ба Херцеговин улсын хүн амын нийт тоо 2020 оны байдлаар 3.5 сая байсан бөгөөд тэд босничууд болон херцеговинчууд гэсэн хоёр хэсэгт хуваагддаг. Херцеговинчууд улсынхаа урд хэсгийн тодорхой жижиг хэсгээр нутаглацгаадаг бол босничууд төв болон хойд хэсгээрээ амьдарцгаадаг.
БАРИМТ 3
Одоогийн Босни ба Херцеговин улсын оршин буй газар нутаг дээр Бутмир, Каканж, Вучедолын соёлтой хүн төрөлхтнүүд дээд палеолитын үеэс эхлэн амьдарч, соёл иргэншлээ байгуулж эхэлсэн. Гэхдээ түүхийн уртад тус бүс нутаг олон өөр гүрнүүдийн эрхшээлд орж явсаар 15-аар зуунд Османы эзэнт гүрний мэдэлд орсон.
БАРИМТ 4
Османы эзэнт гүрэн 19-ээр зууны сүүл үе хүртэл Босни ба Херцеговин улсыг удирдсан ба тухайн үедээ нутгийн иргэдийн дунд исламын шашныг дэлгэрүүлсэн. Османы эзэнт гүрний мэдэлд байхаа харьяалагдахаа больсон тус улсыг дэлхийн нэгдүгээр дайн хүртэл Австри-Унгарын хаант улс мэдэлдээ байлгасан.
БАРИМТ 5
Үүний дараа Босни ба Херцеговин улс Югославын хаант улсын нэг хэсэг байсан ба дэлхийн хоёрдугаар дайны дараа Бүгд Найрамдах Социалист Югослав улс гэх нэртэйгээр оршиж эхэлсэн. 1992 онд Югославын задралтын үеэр Босни ба Херцеговин улс тусгаар тогтнолоо зарласан.
БАРИМТ 6
Гэхдээ тусгаар тогтнолоо олж авсан хэдий ч тус улсад тохиолдох саад бэрхшээл дуусаагүй. 1992 онд Босни болон Херцеговины хооронд өрнөсөн Боснийн дайн эхэлсэн бөгөөд уг дайн 1995 онд Дейтоны хэлэлцээрийн үр дүнд дууссан. Уг дайнаас болж 100,000 гаруй хүн амиа алдаж 2.2 сая хүн орон гэрээ орхин өөр газар луу нүүцгээсэн.
БАРИМТ 7
Босни болон Херцеговинчууд хэмээн ангилагддаг хэдий ч тус улсын иргэд үндсэн гурван үндэстнүүдээс бүрддэг. Хамгийн их хэсгийг босничууд, хоёр дахь том хэсгийг сербичүүд, гурав дахь том бүлгийг хорватчууд бүрдүүлдэг. Гэхдээ эх орноосоо гараад өөр улсад тэд бүгд босни ба херцеговинчууд.
БАРИМТ 8
Босни ба Херцеговин бол хүний хөгжлийн индексээрээ дэлхийд 73-аар байранд жагсдаг хөгжиж буй орон. Тус улсын эдийн засаг ихэвчлэн хөдөө аж ахуй болон аж үйлдвэрлэлийн салбарууд дээр тогтдог бол сүүлийн жилүүдэд аялал жуулчлал болон үйлчилгээний салбарууд нь хурдацтай хөгжиж байгаа.
БАРИМТ 9
Босни ба Херцеговин улсын нийслэл хотыг Сараево гэдэг ба албан ёсны хэл гэж байдаггүй. Гэхдээ ихэнх босни ба херцеговинчууд босни, серби болон хорват гэх гурван хэлээр ярьдаг. Тус улс Европын Холбоо болон НАТО-д элсэх хүсэлтүүдээ өгсөн боловч одоог хүртэл албан ёсоор гишүүнчлэлээ аваагүй.
БАРИМТ 10
Босни ба Херцеговин улсын газрын зургийг сайтар ажиглавал зүрхний хэлбэртэй тун төстэй. Үүнээс олж уг улс зарим үед “Зүрхэн хэлбэртэй улс” хэмээн нэрлэгддэг. Босни ба Херцеговин уулсын үндэсний бэлгэдэл бол алтан сараана цэцэг. Мөн зарим баримт бичгүүдээс харахад дэлхий дээрх хамгийн эртний пирамид Босни ба Херцеговин улсын Високод баригдсан.
БАРИМТ 11
Геологийн хагарлын шугамаас болж Босни ба Херцеговин улсад үе үе газар хүчтэй хөдөлдөг. 20-аар зуун хүртэл Сараево хот католик сүм, Ортодокс христийн сүм болон синагогууд бүгд оршдог Европ тивийн цор ганц томоохон хот байсан. Босни ба Херцеговин улс жил бүрийн гуравдугаар сарын 1-нд тусгаар тогтнолын баяраа тэмдэглэдэг.
БАРИМТ 12
Боснийн дайны ул мөр 20 жилийн дараа ч Босни ба Херцеговин улсад хадгалагдан үлдсэн. Тус улсын газар нутагт ойролцоогоор 30,000 ширхэг идэвхтэй тэсрэх бөмбөг газарт булаатай хэвээр байгаа. Мэргэжлийн хүмүүс уг тэсрэх бөмбөгүүдийг олж илрүүлэн, идэвхгүй болгох ажлыг хийсээр байгаа ч бүх бөмбөгийг хурдан хугацаанд аюулгүй болгож чадахгүй.
БАРИМТ 13
Ихэнх босни ба херцеговинчууд “Ражика” гэх нэртэй жимсээр хийгддэг хатуу архийг ууж өглөөг эхлүүлдэг. Ражика бол Босни ба Херцеговин улсын үндэсний ундаа. Сараево хот бол Европ тивийн хамгийн анхны цахилгаан трамвайтай болсон орон. Уг трамвайн зам нь 1885 онд ашиглалтад орсон.
БАРИМТ 14
Босни ба Херцеговин улс нийт цахилгааныхаа ихэнх хувийг нөхөн сэргээгдэх эрчим хүчнээс гарган авдаг. Тус улсад усан болон дулааны хэд хэдэн цахилгаан станцууд байдаг. Мөн босни ба херцеговинчууд кофег их хэмжээгээр хэрэглэдэг. Тэд хувь хүний нэг жилд уудаг кофений хэмжээгээрээ дэлхийд 10-аар байранд жагсдаг.
БАРИМТ 15
Хөдөө орон нутагт босни ба херцеговинчууд тэнгэр лүү чиглүүлэн эзэмшдэг буугаараа гал нээж ямар нэгэн онцгой баяр ёслолыг тэмдэглэдэг. Цэргийн бус хүмүүс, цэргийн бэлтгэл хийх зориулалтаар бус олноороо цуглан гал нээдэг гэдэг нь нэг бодлын өндөр эрсдэлтэй үйлдэл.
БАРИМТ 16
Босни ба Херцеговин улсад бухын тулаан нэлээд алдартай спорт. Гэхдээ Босни ба Херцеговин улсын бухын тулаанд хүн оролцдоггүй ба ямар ч бух тулааны үеэр амиа алддаггүй. Тус улсын албан ёсны мөнгөн тэмдэгтийг “Марка” гэдэг. Босни ба Херцеговин улсаас гадна дэлхийн аль ч хэсэгт маркаг ашиглан худалдаа хийж болохгүй.
БАРИМТ 17
Босни ба Херцеговин улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Уг спорт тус улсад дэлхийн нэгдүгээр дайны дараа хурдацтай хөгжсөн. Босни ба Херцеговин улсын үндэсний хөлбөмбөгийн шигшээ баг дэлхийн чансааны 57-аар байранд эрэмбэлэгддэг ба 2014 оны ДАШТ-д оролцож байсан удаатай.
БАРИМТ 18
Босни ба Херцеговин улсын баг тамирчид өөрийн эх орныг төлөөлөн 1992 оноос хойш зуны олимпд, 1994 оноос хойш өвлийн олимпд оролцож эхэлсэн. Гэхдээ одоогийн байдлаар тус улсын нэрийн өмнөөс ямар ч тамирчин олимпын медаль хүртэж байгаагүй.
БАРИМТ 19
Босни ба Херцеговин улс өндөр уулсын бүсэд байрладаг. Тийм ч учраас тус улсад өвлийн спортууд өндөр түвшинд хөгжсөн ба 1984 оны өвлийн олимпд Сараево хотод заохион байгуулагдсан. Уг олимп нь коммунист улсад зохион байгуулагдсан анхны өвлийн олимпоос гадна 1896 оны Афины олимпоос гадна Балканы оронд зохион байгуулагдсан анхны олимпын наадам болсон.
БАРИМТ 20
Босни ба Херцеговин бол бараг л далайд гарцгүй орон. Зөвхөн Неум хэмээх жижиг амралтын хот 20 километрийн урт далайн эрэгтэй. Боснийн дайныг зогсоосон Дейтоны хэлэлцээрийг амжилттай болгоход НҮБ маш их хувь нэмэр оруулсан. Өнөөдрийг хүртэл уг дайны үеэр дайны гэмт хэрэг үйлдсэн гэх шалтгаанаар 70 гаруй хүнийг НҮБ шийтгэсэн.
БАРИМТ 21
2014 оны судалгаанаас харахад босни ба херцеговинчууд бол улсынхаа засгийн газрыг хамгийн ихээр үзэн яддаг ард түмэн. Нийт босни ба херцеговинчуудын дөнгөж найман хувь нь засгийн газрынхаа үйл ажиллагаануудыг хүлээн зөвшөөрч, сэтгэл хангалуун байдаг.
БАРИМТ 22
Босни ба Херцеговин улсын Перучикад дэлхийн үнэт өвөөр нэрлэгдэж ЮНЕСКО-д бүртгэгдсэн, Европ тивийн сүүлчийн ширэнгэн ой байдаг. Уг ширэнгэн ойд 300-аас дээш настай маш олон модод ургадаг. Тус улсын хамгийн өндөр албан тушаалтай хүн бол дээд төлөөлөгч Кристиан Шмидт.
БАРИМТ 23
Босни ба Херцеговин улсын төрийн далбаа цэнхэр болон шар гэх үндсэн хоёр өнгөнөөс гадна цагаан өнгийн однуудаас бүрддэг. Однуудын дүрс нь Европ тивийг болон хязгааргүй байдлыг, цэнхэр өнгө нь тус улсын төвийг сахисан байдлыг, цагаан өнгө нь энх тайвныг тус тус бэлгэддэг.
БАРИМТ 24
15-аас дээш настай насанд хүрсэн босни ба херцеговинчуудын 96.99 хувь нь бичиг үсэг тайлагдсан. Тус улсын төрийн өмчит бага (есөн жил) болон дунд сургуулиуд (дөрвөн жил) 13 жилийн турш хүүхдүүдэд үнэ төлбөргүй боловсрол эзэмшүүлдэг. Мөн тус улсын иргэд үнэ төлбөргүй эрүүл мэндийн үйлчилгээ авдаг.
Сэтгэгдэл (1)