Сүүлийн өдрүүдэд Франц даяар, түүнчлэн Португал, Испани зэрэг Европын бусад орнуудад агаарын температур огцом нэмэгдсэнтэй холбогдуулан ой хээрийн түймэр гарчээ. Цаг агаарын сэрэмжлүүлгийн дагуу Францын өмнөд хэсэгт Цельсийн 40 хэмээс дээш халах төлөвтай байгаа бол Испанид 45.7 хэм хүрсний улмаас ой хээрийн түймэр нэмэгджээ.
Өчигдрийн байдлаар Францын баруун өмнөд хэсэгт ой хээрийн түймэр улам бүр нэмэгдэж, Жиронд мужид 10,000 орчим га талбай шатжээ. Эрх баригчдын зүгээс 12,200 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж, 1,000 гаруй гал сөнөөгч галыг хяналтад оруулахаар оролдож ойн сан бүхий газарт мэргэжлийн болон амралт зугаалгаар явах замыг түр хаахыг мэдэгдээд байна.
Гэвч хүчтэй салхины улмаас түймэр баруун урд зүгт тархаж ойролцоох Ландирас хотын 6500 га талбай шатаж, 2200 хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
Эх сурвалж: Reuters
Сэтгэгдэл (1)