БАРИМТ 1
Австрали улс нь 76920124 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай дэлхийн хамгийн том арлын орон. Австрали тивийг тэр чигт нь бүрхдэг тус улс газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд зургадугаар байранд жагсдаг ба дэлхийн хамгийн эртний, хуурай, хавтгай, нам дор газар байрладаг хамгийн бага үржил шимт хөрстэй тив юм.
БАРИМТ 2
Австрали улсын хүн амын нийт тоо 26 сая бөгөөд тэдний 44 хувь нь христийн шашныг шүтдэг бол 39 хувь нь ямар нэгэн шашин шүтлэггүй. Тус улсын нийслэлийг Сидней хот гэж эндүүрдэг. Гэвч яг үнэндээ Канберра хот бол Австрали улсын жинхэнэ нийслэл. Харин Сидней нь Австрали улсын хамгийн том хот.
БАРИМТ 3
Австрали улс маш өргөн уудам газар нутагтай. Иймээс тус улсад олон төрлийн газарзүйн хэв шинжүүд хамт зохицон оршдог. Жишээлбэл Австрали улсын төв хэсэг элсэн цөлийн бүс, зүүн хойд тал ширэнгэн ойн бүс, зүүн урд хэсэг өндөр уулсын бүсээс бүрддэг.
БАРИМТ 4
Австрали улсад ямар нэгэн албан ёсны хэл гэж байдаггүй боловч бүх австраличууд англи хэлээр ярьцгаадаг. Уугуул австраличууд одоогийн Австрали улсын газар нутаг дээр 65,000 жилийн өмнөөс амьдарч эхэлсэн. Харин 17-аар зуунд Нидерландын далайчид Австрали улсын газар нутаг дээр хөл тавьснаар уг улс дэлхийн газрын зураг дээр нэмэгдсэн.
БАРИМТ 5
1770 онд Австрали улсын зүүн хагасыг их британичууд эзлэн авсан. Улмаар цаг хугацаа өнгөрөх тусам Европ тивээс шинэ оршин суугчид Австрали улс руу шилжсээр 1850-аад он гэхэд тус улс зургаан тусдаа өөрийгөө удирдах засгийн газартай колони орнууд болж хувирсан байв.
БАРИМТ 6
1901 оны нэгдүгээр сарын 1-нд зургаан колони орон хоорондоо нэгдэж Австралийн хамтын нөхөрлөлийн орныг байгуулсан. Тус цаг үеэс хойш Австрали улс тогтвортой ардчилсан улс төрийн тогтолцоо болон баялаг зах зээлтэй эдийн засагтай байсаар ирсэн. Үр дүнд нь тус улс нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хэмжээгээр дэлхийд 11-ээр байранд жагсдаг өндөр хөгжилтэй орон болсон.
БАРИМТ 7
Австралчууд англи хэлийг ашиглан хоорондоо харилцдаг боловч уг хэлээс гадна 160 гаруй хэлийг ашиглацгаадаг. Энэ нь тус улсын дэлхийн өнцөг булан бүрээс цугласан олон үндэстний хүн амтай холбоотой. Австрали улсын иргэд жил бүрийн нэгдүгээр сарын 26-ыг үндэсний баяр хэмээн тэмдэглэдэг.
БАРИМТ 8
Австрали тив дэлхийн хамгийн хамгийн жижиг тив боловч дэлхийн нийт хуурай газрын таван хувийг бүрдүүлдэг. Хэрэв та Австрали улсын бүх далайн эрэгт нэг өдрийг өнгөрүүлэхээр болбол танд 27 жилийн хугацаа хэрэгтэй. Мөн арлын орон боловч Австрали улсад нэг ширхэг ч идэвхтэй гал байдаггүй.
БАРИМТ 9
Австрали улсын албан ёсны мөнгөн тэмдэгт бол австрали доллар. Мөн уг мөнгөн тэмдэгт нь дэлхийн бүх мөнгөн тэмдэгтүүд дундаас хамгийн ахисан өндөр түвшинд хөгжсөн нь. Австрали долларыг та юунд ч санаа зовохгүйгээр усанд дүрэх боломжтой. Учир нь уг мөнгөн тэмдгийг усны хамгаалалттай материалаар хийдэг.
БАРИМТ 10
Австрали улсад хүний аминд төвөггүй хүрэх чадвартай маш олон төрлийн шавж болон хоёр нутагтнууд амьдардаг. Мөн тэд дэлхийн бусад газруудаас олддог төрөл нэгтнүүдээсээ хамаагүй том хэмжээтэй байдгаараа онцлог. Мөн тус улс 150 сая хоньтой. Ойролцоогоор нэг хүнд зургаан хонь харьяалагддаг гэсэн үг.
БАРИМТ 11
Газар нутгийн байрлалаас болж 40 гаруй хар шуурга жил бүр Австрали улсын газар нутгийг дайран өнгөрдөг. Тийм учраас австраличууд гэнэт тохиолдож болох байгалийн гамшгуудад үргэлж бэлтгэлтэй байдаг. Мөн 1967 оны арван хоёрдугаар сарын 17-нд Австрали улсын ерөнхий сайд Харолд Холт хэдэн найзын хамт далайн эрэг дээр сэлж байх үедээ ор сураггүй алга болсон. Түүнийг хэн ч олж чадаагүй.
БАРИМТ 12
Австрали улс 1970 онд тээврийн хэрэгсэл дотор байгаа бүх хүн суудлын бүс зүүх ёстой гэх хуулийг баталсан. Могойноос айдаг хүмүүс Австрали улсын хөдөө нутгаар явахаас зайлсхийх хэрэгтэй. Тус улс бол уг хуулийг баталсан дэлхийн анхны орон. Дэлхий дээр амьдардаг хамгийн хортой 25 могойны 21 нь Австрали улсад амьдардаг.
БАРИМТ 13
Австрали улсын баруун хэсэгт Хилльер, Хатт гэх мэт ягаан өнгөтэй үзэсгэлэнт нуурууд байдаг. Эрдэмтэд уг нууруудыг хэрхэн ягаан өнгөтэй байдаг гэдгийг албан ёсоор тайлбарлаж чадаагүй ч Дунальелла Салина гэх замаг усыг ягаан өнгөтэй болгон хувиргадаг хэмээн таамагладаг.
БАРИМТ 14
Австрали улс жил бүр 10,000 тэмээг Ойрх Дорнодын орнууд руу экспортолдог. Анх Австрали улс Малайз болон Бруней улсууд руу махны чиглэлийн тэмээ экспортолдог байсан боловч яваандаа ихэвчлэн Ойрх Дорнодын орнууд руу тэмээ экспортлох болсон. Мөн тус улс экспортолдог дарсны хэмжээгээрээ дэлхийд тавдугаар байранд жагсдаг.
БАРИМТ 15
Нийт австраличуудын 30 хувь нь илүүдэл жинтэй. Австраличууд бол дэлхийн 26 дахь хамгийн их илүүдэл жинтэй ард түмэн. Гэхдээ ихэнх тохиолдолд томоохон хотуудад амьдардаг австраличууд л илүүдэл жинтэй байдаг. Австрали улсын Альпын нуруунд Швейцарын Альпын нуруунд ордгоос илүү их хэмжээний цас ордог.
БАРИМТ 16
Австраличууд бол мөрийтэй тоглоомд маш дуртай ард түмэн. Дэлхий дээрх нийт покерын машинуудын 20 хувь нь Австрали улсад байдаг. Мөн австраличууд мөрийтэй тоглоомоос болж жил бүр 16 тэрбум австрали долларыг алддаг. Тус улсад цахим мөөрийтэй тоглоомын эсрэг хуулиуд байдаг боловч тэр болгон мөрдөгддөггүй.
БАРИМТ 17
Уур амьсгалаас нь болж Австрали улсад ой хээрийн түймэр элбэг тохиолддог. Мөн австраличууд ногоон шоргоолжийг хоолны орцод багтаан хэрэглэдэг. 5-7 миллиметрийн урттай уг шоргоолж ямааны сүүгээр бяслаг хийх үедээ ашиглагддаг ба хүний биед хэрэгтэй уураг болон эрдэс бодисуудыг агуулдаг гэгддэг.
БАРИМТ 18
Загас агнуурын бизнесүүд Австрали улсад маш өндөр түвшинд хөгжсөн. Австраличууд загас болон далайн бүтээгдэхүүнтэй хоолонд нэлээд дуртай ард түмэн бөгөөд нэг австрали хүн жилд дунджаар 16 килограмм далайн хүнс хэрэглэдэг. Австрали улсад бүртгэгдэж байсан хамгийн өндөр агаарын температур бол Цельсийн 50.7 хэм.
БАРИМТ 19
Харин эсэргээрээ тус улсад бүртгэгдэж байсан хамгийн хүйтэн агаарын температур Цельсийн -23 хэм байсан. Австрали улсад хамгийн дулаан байдаг жилийн хэсгүүд нь арван хоёроос хоёрдугаар сар бол хамгийн хүйтэн байдаг хэсэг нь зургаагаас наймдугаар сарын хооронд үргэлжилдэг.
БАРИМТ 20
Австрали улсын албан ёсны спорт гэх тодотголтой спорт байдаггүй. Гэхдээ тус улсад крикет болон хөлбөмбөгийн спортууд хамгийн алдартай. Австралийн крикетийн үндэсний шигшээ баг ДАШТ-д нийт 12 удаа оролцсон бөгөөд 1987, 1999, 2003, 2007, 2015 онуудад түрүүлсэн.
БАРИМТ 21
Австрали улсын баг тамирчид 1896 оны Афины олимпоос (хамгийн анхны зуны олимп) хойш зуны олимпд оролцсоор ирсэн. Мөн тус улс зуны олимпыг өмнө нь хоёр удаа зохион байгуулж байсан бөгөөд 2032 онд гурав дахь удаагаа зохион байгуулна. Одоогийн байдлаар австрали тамирчид 164 алт, 173 мөнгө, 210 хүрэл медалийг зуны олимпоос хүртсэн.
БАРИМТ 22
Харин өвлийн олимпд Австрали улсын баг тамирчид 1936 оноос хойш оролцсоор ирсэн ба өнөөдрийн байдлаар 6 алт, 7 мөнгө, 6 хүрэл медаль хүртсэн. Австрали улсын хамгийн том хотуудын нэг болох Мельбурн хот 1901-1927 оны хооронд улсынхаа нийслэл байсан.
БАРИМТ 23
Далайн эрэг дээр усанд сэлэх Австрали улсад 60 жилийн турш хууль бус байсан. Мөн тус улсын нийт иргэдийн 90 хувь нь далайн эргийн бүсэд амьдардаг. Австрали улсад Тасманиа гэх нэгэн алдартай арал байдаг. Тус арал нь дэлхийн хамгийн цэвэр агаартай арал юм.
БАРИМТ 24
Австрали улсын насанд хүрсэн хүн амын 99 хувь нь бичиг үсэг тайлагдсан. Тус улсад нийт 37 ширхэг төрийн өмчит их сургуулиуд байдаг ба тэдний зарим нь дэлхийд данстай шилдэг сургуулиуд. Мөн Австрали улсад коала, кенгуру (имж), динго гэх мэт ховор төрлийн амьтад амьдардаг.
Сэтгэгдэл (1)