БАРИМТ 1
Бүгд Найрамдах Франц улс нь 643801 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Европ тивийн баруун зах дахь орон. Франц улс үндсэн эх газраасаа гадна Өмнөд Америк тив, Атлантын далай, Номхон далай болон Энэтхэгийн далайд өөрийн эзэмшил газар нутаг болон орнуудтай.
БАРИМТ 2
Франц улсын хүн амын нийт тоо 67.5 сая бөгөөд тэдний 93 хувийг франц үндэстний хүмүүс бүрдүүлдэг. Харин шашны хувьд нийт францчуудын 51 хувь нь христийн шашныг шүтдэг бол 40 хувь нь ямар нэгэн шашин шүтлэггүй. Өмнөд Америк тивд байрлах Францын Гайана улсыг албан ёсоор Франц улсын мэдэлд байдаг гэдгийг хүн бүр мэдээд байдаггүй.
БАРИМТ 3
Франц улс Европ тивд Бельги, Люксембург, Герман, Швейцар, Монако, Итали, Андорра, Испани гэх орнуудтай, бусад тивд Нидерланд, Бразил, Суринам гэх орнуудтай газар нутгаараа шууд хиллэдэг. Тус улсын албан ёсны хэл франц хөл бөгөөд нийслэл хотыг нь Парис гэдэг.
БАРИМТ 4
Палеолитын эрин үеэс хойш хүн төрөлхтний орон гэр байсаар ирсэн одоогийн Франц улсын газар нутгийг манай эриний өмнөх 51 онд ромчууд эзлэн өвч өөрсдийн мэдэлдээ авсан. Улмаар хэд хэдэн хаант улсууд Францын газар нутаг дээр оршин тогтносоор байсны дараа 843 онд хийгдсэн Вердений гэрээгээр Франц улс анх үүссэн.
БАРИМТ 5
Үүний дараа францчууд олон зууны турш хүнд хэцүү цаг үеийг туулсны эцэст Францын хувьсгалыг эхлүүлж 1792 оны есдүгээр сарын 22-нд анхны Бүгд Найрамдах улсаа байгуулсан. Үүний дараа Франц улс нэн хурдацтай хөгжсөн. Франц улс 19-ээр зууны эхэн үед Наполеон Бонапартын удирдлага дор хөгжлийнхөө оргил цэгт хүрсэн.
БАРИМТ 6
Тухайн үед Франц улс Европ тивийн ихэнх хэсгийг эзлэн авчихсан байсан ба 1792-1815 оны хооронд үргэлжилсэн Францын хувьсгалт болон Напеолоны дайнууд дэлхийн болон Европ тивийн түүхийг ихээр өөрчилсөн. Мөн Франц улс нь дэлхийн нэгдүгээр дайны хамгийн гол оролцогчдын нэг байсан.
БАРИМТ 7
Дэлхийн хоёрдугаар дайн эхлэх үед Франц улс нэгдсэн хүчний нэг хэсэг байсан боловч 1940 онд Нацист Герман, Фашист Итали, болон Японы эзэнт гүрнээр удирдуулсан цэргийн хүчинд эзлэгдсэн. Улмаар 1944 онд францчууд тэдний мэдлээс гарч дөрөв дэх удаагаа бүгд найрамдах улсаа байгуулсан.
БАРИМТ 8
Нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хэмжээгээр дэлхийд долдугаар байранд жагсдаг тус улс хүний хөгжлийн индексээрээ 26-аар байранд эрэмбэлэгддэг. Дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй орны иргэд гэр бүлийнхээ нийт орлогын хэмжээгээр дэлхийд дөрөвдүгээр байранд бичигддэг.
БАРИМТ 9
Францчууд бол нойр сайн авахын ач тусын үнэлдэг ард түмэн. Өндөр хөгжилтэй орнуудын иргэд өдөрт дунджаар 5-6 цаг унтдаг. Харин францчуудын хувьд ойролцоогоор 8.8 цаг унтацгаадаг юм байна. Франц-Алжирын дайны дараа Франц улс 1958 онд одоогийн үндсэн хуулиа баталж тав дахь удаагаа Бүгд Найрамдах орон болсон.
БАРИМТ 10
Франц улстай холбоотой этгээд баримтуудын нэг бол тус улсад нас барсан хүнтэй гэрлэхийг хүлээн зөвшөөрсөн хууль байдаг. Хэн нэгэн хүн нас барсан хэдий ч амьд байх үедээ хэн нэгэнтэй гэрлэхийг хүлээн зөвшөөрч, хүсэж байсан бол амьд хүн, үхсэн хүнтэй албан ёсоор гэрлэж эхнэр нөхөр болцгоох бүрэн боломжтой.
БАРИМТ 11
Франц улс бол анагаах ухааны салбарт дэлхийд тэргүүлдэг орнуудын нэг. Дэлхий дээр анх хийгдсэн нүүр солих мэс ажилбар (2005 онд) болон зүрх шилжүүлэн суулгах мэс заслууд (2013 онд) Франц улсад хамгийн анх амжилттай хийгдсэн. Францчууд эмгэн хумс ашиглан олон төрлийн амттай хоолнуудыг хийдэг ба тэд жилийн турш 25,000 тонн эмгэн хумс идэцгээдэг.
БАРИМТ 12
Франц нь ерөнхийлөгчийн хагас засаглалтай бүгд найрамдах улс. Тус улсын одоогийн төрийн тэргүүнүүд бол Эмманюэль Макрон (Франц улсын ерөнхийлөгч) болон Элизабет Борн (ерөнхий сайд). Мөн 1830 оны зургадугаар сард Франц улс хаант засаглалтай байх үед Луис-Антони Франц улсын хаан болсон ч 20 минутын дараа өөрийн хүсэлтээр хаан ширээнээс татгалзсан.
БАРИМТ 13
Францчууд бяслаг идэх дуртай ард түмэн. Нийт францчуудын 95 хувь бяслагийг өдөр тутмын хүнсний хэрэглээндээ багтаан хэрэглэдэг ба тэд 1500 гаруй төрөл зүйлийн бяслаг үйлдвэрлэцгээдэг. Франц улс дахь хамгийн алдартай бяслагуудаас жишээ болгон дурдахад Камеберт де Норманди, Бри де Меа, Мюнстер гэх мэт.
БАРИМТ 14
2016 оноос хойш Франц улсын дэлгүүрүүд хуулийн дагуу хоол хүнсний хаягдал гаргах боломжгүй болсон. Хоол хүнсний хаягдал болон өлсгөлөн багасгахын тулд Фраанц улсын засгийн газар уг хуулийг баталсан бөгөөд хүнсний дэлгүүрүүд хугацаа нь дуусах гэж буй бараануудаа сайн дурын үйл ажиллагаа болон хоолын банкад хандивлах ёстой. Аль эсвэл тэд торгуулах болно.
БАРИМТ 15
Франц улсын 24 дэх ерөнхийлөгч Франсуа Холланд 2013 онд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулийн дагуу баталсан. Хүний эрхийн төлөө гудамж талбайгаар дүүрэн жагсаж байсан тэмцэгчдийн ачаар уг хууль батлагдсаны дараа Франц улс ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн Европ тивийн ес дэх, дэлхийн 14 дэх орон болсон.
БАРИМТ 16
Гильотин гэх өндрөөс хурц иртэй нарийн хавтанг унагаж хүний толгойг тасдах арга барил 1792 оноос 1981 онд хүртэл Франц улсын ялтнуудыг цаазаар авах арга барил байсан. 1981 оноос хойш Франц улс хэн нэгнийг цаазаар авах ялаар шийтгээгүй. Мөн Франц улс бол тээврийн хэрэгсэлд дугаар олгосон дэлхийн анхны орон.
БАРИМТ 17
Франц улс бол Европын Холбооны хамгийн том орон. Франц улс дэлхий дээрх хамгийн том дугуйн уралдааныг зохион байгуулдаг. Тур Де Франс гэх уг тэмцээн 1903 оноос хойш жил бүрийн долдугаар сард уламжлал болон зохион байгуулгдсаар ирсэн. Уг уралдааны барианд орохын тулд дугуйчид 23 өдрийн турш уралдацгаадаг.
БАРИМТ 18
Франц бол дэлхийн хамгийн олон тооны гадаадын жуулчин хүлээн авдаг улс. Тус улс коронавирус тархахаас өмнө жилд дунджаар 90 сая жуулчин хүлээн авдаг байсан. Мөн Парис хот дахь Луврын музейгээр жил бүр 9 сая жуулчин зочилдог. Энэ музей нь дэлхийн хамгийн олон үйлчлүүлэгчидтэй музей юм.
БАРИМТ 19
1660-аад он гэхэд Франц улсад нийтийн тээвэр аль хэдийнээ хөгжчихсөн байсан. Тухайн үед морин тэрэгнүүд тодорхой нэг чиглэлд, цагийн хуваарийн дагуу явж хүмүүсийг очих ёстой газарт нь хүргэж өгдөг байжээ. Мөн Парис хотод эмэгтэйчүүд 2012 он хүртэл 214 жилийн турш өмд өмсөх эрхгүй байсан.
БАРИМТ 20
Франц улс бол бүх спортын төрлүүд жигд, өндөр түвшинд хөгжсөн дэлхий дээрх цөөн хэдэн орнуудын нэг. Тус улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Франц улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг дэлхийн чансааны дөрөвдүгээр байранд эрэмбэлэгддэг ба 1998 болон 2018 оны ДАШТ-үүдэд түрүүлж байсан.
БАРИМТ 21
Франц улс зуны олимпыг хоёр удаа, өвлийн олимпыг мөн хоёр удаа нутаг дээрээ зохион байгуулсан. Франц улсын баг тамирчид зуны олимпоос 223 алт, 251 мөнгө, 277 хүрэл медаль, өвлийн олимпоос 41 алт, 42 мөнгө, 55 хүрэл медалийг тус тус хүртсэн. Мөн Франц улс 2024 оны зуны олимпыг Парис хотод зохион байгуулна.
БАРИМТ 22
Франц улсын төрийн далбаа цэнхэр, цагаан, улаан гэх гурван өнгийн ижил хэмжээтэй босоо зурааснуудаас бүрддэг. Цэнхэр өнгө нь францчуудын язгууртан гарлыг, цагаан өнгө нь францчуудын оюун санааг, улаан өнгө нь франц хөрөнгөтнүүдийг тус тус бэлгэддэг.
БАРИМТ 23
Франц улсад дэлхийн үнэт өвөөр нэрлэгдэж ЮНЕСКО-д бүртгэгдсэн нийт 28 газар байдаг. Мөн тус улсын зарим кофены газрууд “баярлалаа, талархлаа” гэж хэлээгүй хүмүүсээс худалдан авсан бараанаас нь илүү их төлбөр нэхдэг. Ийм учраас та Франц улсад очих үедээ маш эелдэг байх ёстой.
БАРИМТ 24
Уяман өвчин үүсгэдэг гэх шалтгаанаас болж Франц улс 1748-1772 оны хооронд ард иргэдээ төмс хэрэглэхийг нь хориглосон. Франц улс хүн амын тоогоороо Европ тивд хоёрдугаар байранд жагсдаг ба түүхийнхээ оргил үед дэлхийн нийт газар нутгийн найман хувийг эзэмшдэг байсан.