БАРИМТ 1
Лихтенштайны Гүнт улс нь 160 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Европ тивийн төв хэсэгт Австри болон Швейцар улсуудын дунд Альпын нуруунд оршдог. Тус улсын газар нутгийн хэмжээгээрээ Европ тивийн дөрөв дэх, дэлхийн зургаа дахь хамгийн жижиг орон.
БАРИМТ 2
Лихтенштайн улсын хүн амын нийт тоо 38,387 бөгөөд тэдний 66.2 хувийг Лихтенштайн, 9.5 хувийг Швейцар, 5.8 хувийг Австри, 4.2 хувийг Герман, 3.1 хувийг Итали үндэстний хүмүүс бүрдүүлдэг. Харин шашны хувьд нийт лихтенштайнчуудын 83.2 хувь нь христийн шашныг шүтдэг.
БАРИМТ 3
Лихтенштайн улс нийт 11 хотын захиргаанаас бүрддэг ба тэднээс хамгийн том нь Шаан. Тус улсын нийслэлийг Вадуз гэдэг бол албан ёсны хэл нь герман хэл. Мөн Лихтенштайн улс хоёр улстай хиллэдэг дэлхийн хамгийн жижиг орон бөгөөд далайд гарцгүй орнуудаар хүрээлэгдсэн дэлхий дээрх хоёрхон орны (нөгөө улс нь Узбекистан) нэг.
БАРИМТ 4
Лихтенштайн улс нэгдмэл парламентын хагас үндсэн хуульт хаант засаглалтай. Уг улсын одоогийн хааныг хоёрдугаар Ханс-Адам гэдэг. Тэрбээр 1945 онд Швейцар улсад мэндэлсэн ба 1989 оноос хойш хаан ширээнд сууж байна. Харин Лихтенштайн улсын ерөнхий сайдыг албыг Даниел Риш гэх эрхэм хашдаг.
БАРИМТ 5
Лихтенштайн бол дэлхийн хамгийн амар амгалан, аюулгүй орнуудын нэг. Хэрэв хэн нэгэн гэмт хэрэг үйлдэж хоёроос дээш жилийг шоронд өнгөрүүлэхээр болбол Австри улсад ялаа эдэлдэг. Мөн Лихтенштайн улсад хамгийн сүүлд хүн амины хэрэг 1997 онд бүртгэгдсэн.
БАРИМТ 6
Лихтенштайн улс бол ямар ч армигүй дэлхий дээрх цөөн хэдэн орнуудын нэг. Тус улсыг Швейцар улс 2007 онд санаандгүй байдлаар Лихтенштайн улсыг эзэлж байсан. Бүрэн зэвсэглэсэн 170 швейцар цэрэг Лихтенштайн улсын хилийг давсан тул уг үйлдэл нь зэвсэгт хүчингүй улсыг эзлэн авсанд тооцогдсон. Үүний дараа Швейцар улс Лихтенштайн улсаас уучлал хүсэж дахин ийм үйлдэл гаргахгүй гэдгээ амласан.
БАРИМТ 7
Жил бүрийн наймдугаар сарын 15-нд Лихтенштайн улсын бүх иргэд хааны ордонд уригддаг. Тэд хааны удмынхны амьдардаг цайзад ормогцоо төрийн тэргүүнүүдтэйгээ хамт шар айраг ууж, үдэшлэгт оролцож үндэсний өдрөө тэмдэглэцгээдэг. Лихтенштайн улсын хотууд зохион байгуулалт маш сайтай ба өндөр түвшний дэд бүтэцтэй.
БАРИМТ 8
Ивоклар Вивадент гэх хиймэл шүд хийдэг компани бол салбарынхаа дэлхий дээрх хамгийн том компани. Тэд жилд ойролцоогоор 60 сая хиймэл шүд хийдэг ба энэ нь дэлхийн нийт хэрэглээний 20 хувьтай тэнцэнэ. Тус компанийн захирал Кристофер Зеллер Лихтенштайн улсын цор ганц долларын тэрбумтан бөгөөд улсынх нь дотоодын нийт бүтээгдэхүүний тэн хагас нь түүнээс хамаардаг.
БАРИМТ 9
Одоогийн Лихтенштайн улс 1719 оны нэгдүгээр арын 23-нд анх байгуулагдсан. Лихтенштайн улс хувь иргэний худалдан авах чадвараараа дэлхийд тэргүүлдэг ба хүний хөгжлийн индексээрээ 19-ээр байранд жагсдаг. Лихтенштайн улс аль ч оронд өргүй ба тус улсын насанд хүрсэн иргэдийн дөнгөж 2.1 хувь нь ажилгүй.
БАРИМТ 10
Мөн Лихтенштайн улсад хөдөлмөр эрхэлдэг хүмүүсйин 54 хувийг өөр орны иргэд бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл Австри, Швейцар, Герман улсуудаас олон тооны хүмүүс өдөр бүр хүмүүс Лихтенштайн улс руу очиж ажил хийцгээдэг. Мөн Лихтенштайн улсад ямар ч олон улсын нисэх онгоцны буудал байхгүй.
БАРИМТ 11
Дэлхийн хоёрдугаар дайны дараа Чехословак улс, Лихтенштайн улсын газар нутгийн хөдөө аж ахуйн салбар хөгжсөн ой модтой хэсгийг Герман улсын нутаг дэвсгэр хэмээн үзсэний улмаас эзлэн авсан. Гэхдээ уг үйл явдлаас нэлээд хэдэн жилийн дараа Чехословак улс эзлэн авсан газар нутгаа буцааж өгөх хүсэлт гаргасан ч Лихтенштайн улс уг саналд татгалзсан.
БАРИМТ 12
Уг саналаас татгалзсаны гол учир нь Лихтенштайн улс, Словак болон Чех улсуудыг тухайн үед тусгаар тогтносон бүрэн эрхт улс гэж хүлээн зөвшөөрөхгүй гэдэгт оршиж байсан. Гэхдээ уг улсууд 2009 онд хийсэн хэлэлцээрийнхээ үр дүнд маргаанаа эцэслэж дипломат харилцаа тогтооцгоосон.
БАРИМТ 13
Лихтенштайн улс армитай байх үедээ 80 цэргийг Италийн уулын давааг хамгаалуулахаар илгээж байжээ. Гэвч тэд даалгавраа биелүүлж байх үедээ австричуудтай дотно нөхөрлөж эх орондоо ирэх үедээ 80-уулаа бус дөрвөн австри цэргийн хамт 84-үүлээ ирж байсан сонирхолтой үйл явдал байдаг.
БАРИМТ 14
Лихтенштайнчууд өдрийн цагаар дуг хийх нь ажлын чанарыг дээшлүүлдэг гэж үздэг. Тиймээс өдрийн 1:30-ын үед тус улсын олон нийтийн газар, гудамж талбайд чанга дуу гаргах хориотой байдаг. Альпын нурууны дунд оршдог тул Лихтенштайн улсад олон улсын уулчид болон өвлийн спортын тамирчид олноороо ирцгээдэг.
БАРИМТ 15
Европын Холбооны гишүүн бус тул Лихтенштайн улсын албан ёсны мөнгөн тэмдэгт евро биш “Швейцар франк”. Лихтенштайн улсын бараг л өнцөг булан бүрд банк байдаг ба тус улсын санхүүгийн салбар маш хүчирхэг. Мөн тус улсын татварын хууль нь бизнес эрхлэгчдэд маш таатай орчныг бүрдүүлж өгдөг.
БАРИМТ 16
Лихтенштайн улсад бүртгэлтэй, үйл ажиллагаагаа явуулдаг компаниудын тоо тус улсын нийт хүн амын тооноос олон. Лихтенштайн-Швейцарын хил дээр ямар нэгэн харуул хамгаалалт болон шалгалт байдаггүй. Швейцар улсын иргэд болон тус улсын жуулчид Лихтенштайн улс руу бичиг баримтаа шалгуулахгүйгээр шууд нэвтрэх боломжтой.
БАРИМТ 17
Мөн та 3 франк төлөөд өөрийн гадаад үнэмлэх дээрээ тус орны хилээр нэвтэрсэн гэдгээ баталж, Лихтенштайн улсын тамга даруулах боломжтой. Мөн Лихтенштайн улс хэтэрхий жижиг тул тэнд аль ч орны элчин сайдын яам байдаггүй. Тус улстай адил нэг орон байдаг нь Ватикан хот боловч уг улс НҮБ-ын албан ёсны гишүүн биш.
БАРИМТ 18
Лихтенштайн улсын төрийн дуулал нь Их Британийн нэг хэсэг болох Англи улсын төрийн дуулалтай яг ижил аялгуутай боловч өөр үгтэй. Вадуз хотоос 15 минутын зайд орших Гампринер Силе бол Лихтенштайн улс дахь цор ганц хиймэл бус байгальд анхнаасаа оршиж байсан нуур.
БАРИМТ 19
Гадаадын иргэд Лихтенштайн улсын иргэншил авахын тулд маш урт хугацааны хүнд үе шатуудыг туулах ёстой. Лихтенштайн улсын иргэн болохын тулд та юуны түрүүнд 30 жилийн турш тус улсад амьдарсан байх шаардлагатай. Үүний дараа Лихтенштайн улсын иргэд таныг өөрсдийнхөө нэг болгох үгүйг санал хураалтаар шийдэж, парламентын хурлаар оруулдаг. Парламентын хурлаар Лихтенштайн улсын иргэншил авах хүсэлт нь дэмжигдвэл тус улсын хаан албан ёсоор иргэншлийг нь баталдаг. Мөн та өмнөх иргэншлээсээ заавал татгалзах ёстой.
БАРИМТ 20
Лихтенштайн улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Тус улсын багууд Швейцарын хөлбөмбөгийн лигүүдэд харьяалагддаг ба Лихтенштайны хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг дэлхийн чансааны 194-ээр байранд жагсдаг. Мөн уг шигшээ баг Европ тивийн хамгийн сул дорой багуудын нэгээр нэрлэгддэг.
БАРИМТ 21
Лихтенштайн улсын баг тамирчид 1936 оноос зуны болон өвлийн олимпуудад оролцож эхэлсэн. Тэд зуны олимпоос нэг ч медаль хүртэж байгаагүй хэдий ч өвлийн олимпоос 2 алт, 2 мөнгө, 6 хүрэл медалийг хүртсэн. Ханни Вензел гэх алдарт тамирчин тус улсыг төлөөлөн лихтенштайнчуудын медаль хүртдэг цор ганц спорт болох альпын цанын төрлүүдэд 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж байсан.
БАРИМТ 22
Лихтенштайн улсын төрийн далбаа улаан болон цэнхэр өнгийн ижил хэмжээтэй хэвтээ шулуунуудаас бүрддэг. Цэнхэр өнгө нь тэнгэрийг, улаан өнгө нь орой бүр лихтенштайнчуудыг дулаацуулдаг галыг, далбааны дээд буланд байрлах титэм нь Лихтенштайн улсын хааны гэр бүл болон ард түмний эв нэгдлийг тус тус бэлгэддэг.
БАРИМТ 23
Лихтенштайн улсад зочид буудал түрээслэх маш үнэтэй тул жуулчид энэхүү жижиг улсаар нэг өдрийн дотор бүрэн аялаад Швейцар аль эсвэл Австри улс руу явцгаадаг. Нийслэл хот Вадузтай ойролцоогоор 30 минутын дотор бүрэн танилцах боломжтой. Лихтенштайн улсад 1986 он хүртэл эмэгтэйчүүд сонгуульд оролцох эрхгүй байсан.
БАРИМТ 24
15-аас дээш насны лихтенштайнчууд 100 хувь бичиг үсэг тайлагдсан. Тус улс дэлхийн хамгийн шилдэг боловсролын системтэй 10 орны нэг бөгөөд 2012 онд хүүхдүүдийн сурлагын чанараараа Европ тив тэргүүлсэн. Тус улсад үндсэн дөрвөн их дээд сургууль байдаг.