Японы Либерал ардчилсан намын албаны хүмүүс Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо нас барсан хэмээн мэдэгдлээ.
Тэрээр өнөөдөр буюу долоодугаар сарын 8-ны өглөө 11 цагийн үед Японы баруун зүгийн Нара мужад үг хэлж байхдаа халдлагад өртөж нисдэг тэргээр эмнэлэгт хүргэгдсэн хэдий ч бууны шархаа дийлэлгүй нас баржээ.