Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо баруун зүгийн Нара мужийн гудамжинд халдлагад өртсөн талаар бид өмнө нь мэдээллэсэн. Тэгвэл NHK сувгийн хамгийн сүүлд мэдээллэснээр Ерөнхий сайд Кишида Фумио халдлага болсны дараа анх удаа олон нийтийн өмнө үг хэлсэн байна.
Тэрбээр “Ардчиллын үндэс болсон сонгуулийн үеэр болсон энэ жигшүүрт, зэрлэг үйлдлийг тэвчиж болохгүй. Бид энэ халдлагыг хамгийн хатуугаар буруушааж байна" хэмээжээ.
"Одоогоор халдлагын сэдлийг тогтоогоогүй бөгөөд эмч нар Абэгийн амийг аврахаар ажиллаж байна" хэмээн мэдэгдлээ.
Эх сурвалж: NHK