Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо өнөөдөр буюу Баасан гарагийн өглөө Нара мужид үг хэлж байхдаа халдлагад өртөж, буудуулжээ. Абэгийн ойр дотны болон Либерал ардчилсан намын эх сурвалжуудын мэдээлж буйгаар тэрбээр буудуулж цус алдан, эмнэлэгт хүргэгдсэн гэж NHK мэдээлэв. Халдлага гарах мөчид тэнд байсан хүмүүс буун дуу сонссон байна.
Цагдаа нар орон нутгийн цагаар 11:30 цагийн орчимд Абэ руу халдсан этгээдийг баривчилжээ. Гар буу хэрэглэхийг хориглодог Япон улсад буутай холбоотой гэмт хэрэг ховор тохиолддог байна.
Эх сурвалж: NHK