БАРИМТ 1
Жүжигчин Дооёогийн унасан газар нь Улаанбаатар хот. Угаасан ус нь Туул гол.
БАРИМТ 2
Тэрбээр 1975 оны арванхоёрдугаар сарын 8-нд төрсөн.
БАРИМТ 3
Түүнийг 19 дүгээр хорооллын 32 дугаар байрны атамануудын нэг байсан гэх хөгжилтэй яриа бий.
БАРИМТ 4
Ш.Доржсүрэн таван хүүхэдтай айлын бага нь. Дөрвөн эгчтэй.
БАРИМТ 5
Найзыгаа дагаж яваад санаандгүй Хүүхдийн ордны драмын ангид бүртгүүлсэн тэрбээр өөрийгөө жүжигчин биш жолооч болно гэж боддог байжээ.
БАРИМТ 6
СУИС-д сурч байхдаа Монголын үндэсний телевизид “Би чадна” хэмээх хөгжөөнт, цэнгээнт нэвтрүүлэг хөтөлдөг байжээ. Дуу чангатай, чөлөөтэй орилсон энэ залууг тухайн үеийн хүмүүс хүмүүжлийн доголдолтой гэж байсан ч нэвтрүүлгийн онцлог учраас ингэж хөтлөхөөс өөр аргагүй байсан тухай тэрбээр хожим ярьсан байдаг.
БАРИМТ 7
Соёл урлагийн их сургуулийн жүжигчин, найруулагчийн ангийг төгссөн.
БАРИМТ 8
Дөрөвдүгээр курсээ төгсөөгүй оюутан байх үедээ “Ромео, Жульетта” жүжгийн Меркуцио Гуерцио гэх эсрэг талын баатарлаг дүрд тоглосон юм. Тэр үедээ шүүмжлэл болон сайшаалыг хамтад нь амссан гэдэг.
БАРИМТ 9
Драмын театраас ажлын гараагаа эхэлсэн.
БАРИМТ 10
УДЭТ-т дөрвөн жил ажиллахдаа "Тамгагүй төр"-ийн эсрэг талын хүүхэд, Б.Лхагвасүрэнгийн "Чимээгүй шөнө" жүжигт тоглож байжээ.
БАРИМТ 11
Тэрбээр УДЭТ-т дөрвөн жил ажиллаад өрх тусгаарлаж, хошин урлагийн “Х Түц” продакшнд орсон юм.
БАРИМТ 12
Мөн тэрбээр Герман улсад найруулагчийн чиглэлээр хоёр жил суралцсан. Тийм ч учраас энэ мэргэжлээрээ нийгэмд хурцаар тавигдаж байгаа сэдвийг хөндсөн кино хийж, нэг ч гэсэн хүний амьдралыг зөв зам руу нь оруулахыг хүсдэг гэсэн шүү.
БАРИМТ 13
Германаас ирээд 2005 онд “Доз” энтэртайментийг байгуулан өнөөдрийг хүртэл захирлаар нь ажиллаж байна.
БАРИМТ 14
Түүний тайзны нэр Дооёо.
БАРИМТ 15
Дооёо сүүлийн үед найруулагчийн ажилд илүү хорхойсож, дэлгэцийн бүтээл хийх болсон билээ.
БАРИМТ 16
Түүний гэргий бол жүжигчин А.Мөнгөнзул. Тэд оюутан ахуйдаа танилцаж байжээ.
БАРИМТ 17
Тэд хүү, охин хоёртой бөгөөд том хүүг нь Д.Эрдэнэбулган, охиныг нь Д.Энх-Энэрэл гэдэг.
БАРИМТ 18
"Доз" энтэртайнмент өнгөрсөн хугацаанд “Хөх толбот хүмүүс”, “Дүүлэн нис”, “Кино шиг амьдрал” зэрэг олон уран бүтээлийг хийж үзэгчдийн хүртээл болгожээ. Дээрх кинонуудын найруулагчаар Дооёо өөрөө ажилласан юм.
БАРИМТ 19
2012 онд Кино Академи Шилдэг найруулагчаар шалгарч байжээ.
БАРИМТ 20
Мөн “Хөх толбот хүмүүс” киногоороо Францын Парис хотноо явагддаг “Bal De Paris” кино наадмаас шагнал авсан удаатай.
БАРИМТ 21
2015 онд “Улаанбаатар кино" олон улсын наадмаас шилдэг найруулагчийн шагналыг хүртсэн.
БАРИМТ 22
Жүжигчин, найруулагчаас өөр мэргэжил хэзээ ч эзэмшихгүй. Жүжигчин, найруулагч болох л байсан гэж нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.
БАРИМТ 23
Дооёо “Тамгагүй төр” жүжигт 23 насандаа тоглож байжээ. Харин энэ жил буюу 24 жилийн дараа энэ жүжигт өөрийн өмнө оногдсон дүрээ бүтээсэн юм.
БАРИМТ 24
Тэрбээр нэгэн ярилцлагадаа “Миний хийж буй зүйлийг үзэгчид үзээд инээгээсэй гэж боддог. Бидний амьдралын хэв маяг их стресстэй байна. Тиймээс үзэгчдийг инээлгэж байгаад төгсгөлд нь нулимс гаргах дуртай” хэмээн ярьсан байдаг.