Туркийн аюулгүй байдлын хүчин хууль бусаар хил нэвтэрч байсан машин руу гал нээсний улмаас нэг хүүхдийн амь эрстсэн тухай мэдээллийг орон нутгийн албан тушаалтнууд өнгөрсөн мягмар гарагт мэдээллээ. Уг хэрэг Турк болон Иран улсуудын хилийн ойролцоо болж өнгөрсөн. Өнгөрсөн ням гарагт засаг даргын газрын зарласнаар Туркийн аюулгүй байдлын хүчин хил зөрчигчдийг зогсохыг анхааруулсан бөгөөд дүрвэгчид зогсоогүй тул аргагүйн эрхэнд гал нээсэн байна. Хэдийгээр цэргүүд машины дугуй руу гал нээсэн боловч газраас ойсон сум нэг хүүхдийн аминд хүрчээ. Одоогийн байдлаар хохирогчийн насыг олон нийтэд зарлаагүй.
Машин дотор 40 гаран дүрвэгчид байсан бөгөөд тэдний жолооч болон хэргийн газраас зугтаж, хил давсан этгээдүүдийг баривчлах үйл ажиллагаа үргэлжилсээр байгаа юм байна. Одоогийн байдлаар дүрвэгчдийг аль улсаас ирсэн гэдгийг бүрэн тогтоож чадаагүй байгаа бөгөөд Иран, Афганистан, Пакистан гэх мэт Төв Азийн орнуудын дүрвэгчид байх өндөр магадлалтай байгаа. Мөн уг ослоос болж 12 гаруй хүн бэртэж гэмтсэн боловч бүгд амиа алдах аюулаас хол байгаа гэнэ.
П.Мөнхтамир