ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн даваа гарагт Кремльд хийсэн уулзалтынхаа үеэр Луганскийн бүс нутгийг эзлэн авсан нийт цэргүүддээ талархал илэрхийлжээ.
Түүний хэлсэн үгсийг орчуулбал, “Хурандаа генерал Александр Павлович Лапин болон армийн генерал Сергей Владимирович Суровикин нар надад довтолгооны ажиллагаагаа хөгжүүлэх хүсэлт тавьсан. Манай улсын Батлан хамгаалахын яам дайны талбар дахь бүх командлагчийн саналыг хүлээн авч байгаа. Мөн Луганскийн бүс нутгийг эзлэн авсан нийт цэргүүдэд баяр хүргэе! Тэд амрах хэрэгтэй. Хэсэг хугацаанд тэднийг амраасны дараа бүх үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу явагдах болно” хэмээжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (12)