Украины ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн даваа гарагт зурагтын сувгаар дамжуулж орон даяар зарласан мэдэгдэл дээрээ Украиныг дахин сэргээн босгох тухайгаа дурджээ.
Түүний хэлсэн үгсийг орчуулбал, “Украин Европ тивийн хамгийн эрх чөлөөтэй, орчин үеийн, аюулгүй орон болох ёстой. Бид үүнийг бүтээж чадна гэдэгтээ итгэж байна. Украиныг дахин сэргээх үйл ажиллагаанууд зөвхөн ирээдүй цагт бус одоо цагт ч гэсэн хамаарагдах ёстой.
Манай улсын зэвсэгт хүчин, эзлэн түрэмгийлэгчдэд эзлэгдээд байсан олон мянган хүмүүсийг чөлөөлсөөр байгаа. Манай улсын урд хэсгийг жишээ болгон авч үзэж болно. Эзлэн түрэмгийлэгчдээс чөлөөлсөн бүх газрын дэд бүтэц нь тэр чигтээ сүйдсэн байсан. Ийм учраас бид ялалтаа хүлээлгүйгээр чөлөөлөгдсөн хотуудаа дахин сэргээх хэрэгтэй. Бид уг үйл хэргийг дэлхий дээрх бүх ардчилсан орнуудтай хамт хийх ёстой” гэжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (3)