Австрали улсын ерөнхий сайд Энтони Албанез өнгөрсөн ням гарагт Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй Киев хотод уулзаж хэд хэдэн чухaл асуудлуудыг хэлэлцжээ. Киев хотын захирагч Олексий Кулебагийн нээлттэй телеграм хаяг дээр бичсэнээр Энтони Албанез дайны хөлд нэрвэгдсэн Киев хотын нөхцөл байдалтай бодитоор танилцсаныхаа дараа Украин улсад зэвсгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсон гэнэ.
Уг айлчлалын дараа Энтони Албанез, “Оросын эзлэн түрэмгийлэгчдийн харгис үйлдлүүд олон улсын хууль дүрмийг зөрчиж байна. Тэдний украины ард түмэнд учруулсан сүйрэл болон хохирлыг би өөрийн нүдээрээ харлаа. Австрали улс бол ардчилсан улс. Тийм учраас бид хүний эрхийг зөрчсөн ийм үйлдлийг хатуу эсэргүүцэж, Украин улсын талд зогсоно гэдгээ мэдэгдэж байна” хэмээн хэлсэн.
Мөн түүний зарласан Австрали улсын Украинд үзүүлэхээр болсон нэмэлт тусламжид 67 сая ам.долларын үнэлгээтэй 14 ширхэг хуягт, 20 ширхэг хамгаалалттай дайны хөдөлгөөнт машин болон бусад зэвсгийн хэрэгслүүд, 6 сая ам.долларын үнэлгээтэй хилийн зурвасын хамгаалалтыг сайжруулах удирдамжийн тоног төхөөрөмж гэх мэт багтсан. Мөн үүнээс гадна Австрали улс ОХУ-аас цаашид алт худалдаж авахгүй гэдгээ мэдэгдсэнээс гадна ОХУ-ын 16 олигарх болон сайдуудыг хар жагсаалтдаа оруулан хориг тавьжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (3)