Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский Орос-Украины нөхцөл байдлын тухай хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдийг өөрийн цахим хаяг дээрээ орой бүр бичлэг хэлбэрээр нийтэлж дэлхий нийтэд хүргэдэг билээ.
Тэгвэл түүний өнгөрсөн ням гарагт олон нийтэд цацсан бичлэгийнхээ үеэр хэлсэн үгсийг орчуулбал, “Өнөөдөр манай улсад хоёр онцгой баяр зэрэг тохиолдож байна. Эдгээр нь Украины тэнгисийн цэргийн баяр болон нисэх онгоц сөнөөгч пуужинт цэргүүдийн баяр. Эх орноо эр зоригтойгоор хамгаалж буй бүх дайчдадаа баярын мэнд хүргэе!
Та нарын ачаар олон зуун мянган хүн үхлийн ирмэг дээрээс аврагдсан. ОХУ-ын эзлэн түрэмгийлэгчид та нарын ачаар их хэмжээний хохирол амсаж байгаа. Тэд усан болон агаар дээрх дайны талбарууд дээр ялагдал хүлээсээр байгаа.
ОХУ-ын эдийн засаг сүүлийн 50 жилд байгаагүйгээр уналтад ороод байна. Дэлхий нийт ОХУ-тай харилцаагаа тасалсан. ОХУ-ын терроризмын бүлэглэл хэвээр үлдсэн тохиолдолд уналт, алдагдал, ядуурал гэх үгс ОХУ-ыг тодорхойлох болно. Одоогийн байдлаар ОХУ 35000 цэргээ алдаад байна” гэжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (32)