Дани улсын нийслэл Копенхаген хотын нэгэн худалдааны төвд буудалцаан болж гурван хүн амиа алджээ. Уг эмгэнэлт явдал өнгөрсөн ням гарагт тохиолдсон бөгөөд өнөөдөр буюу даваа гарагийн өглөө болсон хэвлэлийн бага хурлын үеэр Копенхагены цагдаагийн дарга Сорен Томассений хэлснээр уг буудалцаанаас болж 40 гаран насны эрэгтэй болон түүнээс залуу хоёр бүсгүй амиа алдсанаас гадна хэд хэдэн хүнд хүнд шархдаад байгаа юм байна. Цагдаа нар хэргийн газар дээрээс винтов болон сум барьж явсан 22 настай залууг хэрэгтэн хэмээн үзэн баривчилсан бөгөөд түүнтэй хамт өөр хүн уг хэрэгт холбоотой эсэхийг нарийн шалгаж байгаа гэнэ.
Дани улс нь хүний хөгжлийн индексээрээ дэлхийд аравдугаар байранд жагсдаг гэмт хэргийн тохиолдол маш ховор бүртгэгддэг орон юм. Мөн уг хэргийн дараа Дани улсын засгийн газар, хааны гэр бүл, Европын парламент ерөнхийлөгч гэх мэт хүмүүсийн бүлэг болон хувь хүмүүс хохирогчдын гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлсэн.
Эх сурвалж: CNN