Украины армийн бригадын генерал Алексей Хромов ОХУ-ыг хуучин Зөвлөлт Холбоот улсын үед хэрэглэгддэг байсан оновч муутай пуужингуудыг ашиглаж байгаа тухай хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.
Тэрбээр, “ОХУ-ын ашиглаж буй нийт пуужингуудын 50 хувийг нь хуучин Зөвлөлт Холбоот улсын үед ашиглагддаг байсан оновч муутай пуужингууд бүрдүүлж байна. Тэд манай улсын цэргийн болон бусад ач холбогдолтой дэд бүтцүүдийг сөнөөхөөр оролдож байгаа ч уг пуужингуудаас болж энгийн ард иргэд маш ихээр хохирч байна. Оросын арми зургадугаар сарын сүүлийн хагаст пуужингийн цохилтоо нэмэгдүүлсэн” хэмээн Оросын армийг шүүмжилжээ.
Эх сурвалж: SkyNews
Сэтгэгдэл (23)