Формула нэгийн захирал асан, Их британи улсын иргэн, бизнес эрхлэгч Берни Экклстоун зурагтын нэвтрүүлэгт орох үедээ Орос-Украины нөхцөл байдлын тухай өөрийн үзэл болдоо хуваалцжээ.
Түүний хэлсэн үгсийг орчуулбал, “Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский энэ дайныг өөрийн биеэр төгсгөх ёстой байсан юм. Хэрэв надад ийм явдал тохиолдсон бол би юуны түрүүнд ард түмнээ хамгаалахыг хүсэх байсан.
Владимир Путинтэй холбогдож бууж өгөх нь хамгийн зөв шийдвэр. Нэгэнт бууж өгөн ОХУ-д ялалтыг өгснийхөө дараа Владимир Зеленский хэлэлцээний ширээний ард суугаад бусад асуудлаа шийдвэрлэх боломжтой.
Миний хувьд ОХУ-ын хийж буй үйлдэл бол тэдний гаргаж болох байсан хамгийн зөв шийдвэр. Ерөнхийдөө Украин буруу шийдвэр гаргаж, ОХУ зөв шийдвэр гаргаж байгаа гэсэн үг. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин бид хоёр хоорондоо харилцаа сайтай. Тэр бол нэгдүгээр зэрэглэлийн хүн шүү” гэжээ.
Эх сурвалж: SkyNews
Сэтгэгдэл (30)