Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Орос-Украины нөхцөл байдлыг хүүрнэсэн бичлэгийг орой бүр өөрийн цахим хаягаараа дамжуулан дэлхий нийтэд хүргэдэг. Тэгвэл тэрбээр өнгөрсөн пүрэв гарагт нийтэлсэн бичлэг дээрээ орос цэргүүдэд эзлэгдээд байсан Могойн арал чөлөөлөгдсөн тухай мэдэгдсэн байна.
Түүний хэлсэн үгсийг орчуулбал, “Могойн арал чөлөөлөгдсөн нь яах аргагүй өнөөдөр тохиолдсон хамгийн онцлох үйл явдал байлаа. Орос цэргүүд тус арал дээр очиж, эзлэн авснаас хойш Могойн арлын нөхцөл байдал олны анхаарлаас бага зэрэг хол байлаа. Уг арлыг орос цэргүүд үүрд орхин явлаа. Могойн арал чөлөөлөгдлөө.
Гэхдээ Могойн арал стратегийн нэн чухал цэг тул орос цэргүүдийг дахин ирнэ гэх баталгаа байхгүй. Эзлэн түрэмгийлэгчдийг энэ маягаар, алхам алхмаар бид өөрсдийн газар нутгаасаа гаргах болно. Харин Донбассын бүс нутгийн нөхцөл байдал маш хүнд хэвээр байгаа. Хамгийн ширүүн тулаанууд тэнд л өрнөж байна” гэжээ.
Эх сурвалж: SkyNews
Сэтгэгдэл (17)