Дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй орнуудын нэг болох Их Британи Орос-Украину нөхцөл байдлаас болж их хэмжээний хохирол амсаж буй Украин улсыг цаг ямагт дэмжсээр байгаа билээ. Хоёрдугаар сарын 24-нд орос цэргүүд Украин улсын газар нутаг руу халдан орсноос хойш Их Британи улс 2.3 тэрбум фунтын зэсвгийн тусламж, 1.5 тэрбум фунтын хүмүүнлэгийн болон эдийн засгийн туслалмжийг Украин улсад үзүүлсэн. Тэгвэл тус улс энэхүү тусламжууд дээрээ нэмж 1 тэрбум фунтын үнэлгээтэй зэвсгийн тусламжийг Украин улсад дахин үзүүлэхээр болжээ. НАТО-гийн гишүүн орнуудын уулзалтын үеэр Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский эх орноо хамгаалахад зарцуулагдаж буй нэг сарын батлан хамгаалахын зардал нь 5 тэрбум фунт байгаа гэдгийг мэдэгдсэний дараа Их Британи улсын нэмэлт зэвсгийн тусламж зарлагдсан. Үүнээс гадна Их Британи улсын хувьд шууд Украин улсад тусламж үзүүлэхийн зэрэгцээ ОХУ-ын эсрэг олон төрлийн хоригуудыг үе шаттайгаар тавьсаар байгаа. Мөн Орос-Украины нөхцөл байдлаас болж Европ тивийн орнууд батлан хамгаалахын салбартаа зарцуулдаг төсвөө огцом нэмэгдүүлсээр байна.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл (4)