Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский Орос-Украины нөхцөл байдлын тухай бодит байдлыг хүүрнэсэн бичлэгийг өөрийн цахим хаягаараа дамжуулан дэлхий нийтэд хүргэдэг. Тэгвэл түүний өнгөрсөн лхагва гарагт нийтэлсэн бичлэг дээрээ дурдсан онцлох зүйлсийг орчуулан хүргэвэл: “Эерэг, сайхан мэдээтэй өдөр байлаа. ОХУ-д эзлэгдсэн бүс нутгаас 144 украин цэрэг эх орондоо эргэн ирцгээлээ. Үндэсний харуул/цэрэг-59, усан цэрэг-30, зэвсэгт хүчин-28, хилийн хамгаалалт-17, нутаг дэвсгэр хамгаалалтын цэргүүд-9, цагдаагийн албан хаагч-1. Тэдний дунд хамгийн ахмад нь 65 настай, хамгийн залуу нь 19 настай дайчид байлаа. Бид дайчин залуусаа эх оронд нь эргэн авч ирэхийн тулд шаардлагатай бүх зүйлсийг хийх болно. Өнгөрсөн долоо хоногт манай улс албан ёсоор Европын Холбоонд элсэх боломжтой нэр дэвшигчээр нэрлэгдсэн. Өдөр өнгөрөх тусам бид Европын Холбооны гишүүн орон болохын тулд ажлуудыг хийсээр байгаа. Мөн өнөөдөр өглөө би НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцсон. Одоогийн нөхцөл байдалд бол хамгийн чухал уулзалтуудын нэг. Би уг хурлын үеэр НАТО-гийн гишүүн орнуудаас террорист улсад илүү их дарамт өгч, манай орныг Батлан хамгаалах тухай хүсэлт тавьсан.” гэжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (8)