Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский Орос-Украины нөхцөл байдлын тухай хүүрнэсэн бичлэгийг орой болгон өөрийн цахим хаягаараа дамжуулан дэлхий нийтэд хүргэдэг.
Тэгвэл түүний өнгөрсөн мягмар гарагт нийтэлсэн бичлэг дээрээ хэлсэн үгсийг орчуулан хүргэвэл, “Өнөө шөнийн байдлаар ОХУ 2881 ширхэг пуужинг манай улсын хотууд руу харвасан байна. Агаарын бөмбөгдөлтүүдийг энэ тоонд багтаагүй шүү.
Орос цэргүүдийн бидний эсрэг хийж буй бүх гэмт хэргүүдийн баримт нотолгоо байгаа. Кременчукийн худалдааны төвийг оносон пуужингийн хувьд тооцоолол алдсан пуужин байгаагүй. ОХУ санаатайгаар худалдааны төв рүү онилж пуужингаа харвасан. Тэд энх тайван хотын жирийн нэг худалдааны төвд байсан хүмүүсээс аль болох олныг алахыг хүссэн. Энэ бол яах арга терроризм. Мөн энэ хэргийн бүх хариуцлагыг ОХУ үүрэх ёстой. Энэ мэтийн ОХУ-ын үйлдсэн гэмт хэргүүдийг бид зүгээр өнгөрөөхгүй. Эцсийг нь хүртэл явж гэмт хэрэг үйлдсэн цэргүүдэд хариуцлага тооцуулах болно” гэжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (32)