Финланд улсын ерөнхийлөгч Саули Ниинистё өнгөрсөн мягмар гарагт Швед болон Финланд улсууд Турк улстай тохиролцоонд хүрсэн гэдгээ зарлалаа.
Орос-Украины нөхцөл байдлаас болж Финланд болон Швед гэх орнууд НАТО-д элсэх хүсэлтээ гаргасан. НАТО-д шинээр элсэн ороход гишүүн орнуудын 100 хувийн саналаар дэмжигдэх ёстой байдаг бөгөөд Финланд болон Швед улсуудыг салан тусгаарлагч Курдистаны Ажилчин намын гишүүдийг дэмжиж эх орондоо орогнуулж байгаа гэх шалтгаанаар Турк улс дэмжихгүй гэдгээ мэдэгдээд байсан. Тус намын гишүүдийг Турк улс террористууд хэмээн дүгнэдэг билээ.
Харин Финланд болон Швед улсууд Турк улстай тохиролцоонд хүрснээр ирэх хоёр хоногийн турш зохион байгуулагдах НАТО-гийн хурлын үеэр шинэ гишүүнчлэлээ баталгаажуулах боломжтой болж байгаа юм. Гэхдээ уг хурлын дараа гарах үр дүн одоогийн байдлаар баталгаатай биш байна.
Финланд болон Швед улсууд НАТО-д элссэнээр батлан хамгаалахын салбарт холбоотон орнуудтай болж өөрийн улсын газар нутаг болон ард иргэдийнхээ амар амгалан байдлыг хангах бүрэн боломжтой болох юм. Мөн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Финланд болон Швед улсыг НАТО-д элсэхгүй байхыг анхааруулсан ч амжилт олоогүй.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (1)