Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский одоо зохион байгуулагдаж буй Жи-7 буюу Франц, Итали, Герман, Их Британи, Америк, Япон, Канад гэх дэлхийн өндөр хөгжилтэй долоон орны удирдагчдын Европын Холбооны тэргүүнтэй хамт хийдэг уулзалтын үеэр цахимаар үг хэлжээ. Тэрбээр Орос-Украины нөхцөл байдлыг (дайн) өвөл болохоос өмнө дуусгах хүсэлтэй байгаа гэдгээ илэрхийлж, хуралд оролцсон удирдагчдаас ОХУ-ын эсрэг тавьж буй хоригоо улам чангатгаж, чадах бүхнээ хийхийг хүссэн. Мөн уг уулзалтын дараа Герман улсын канцлер Олаф Шольц өөрийн твиттер хаяг дээрээ: “Бид Владимир Путинд үзүүлж буй дарамтаа үргэлжлүүлэн нэмэгдүүлсээр байх болно. Энэ дайн удахгүй дуусах ёстой.” хэмээн жиргэж Владимир Зеленскийг дэмжиж буйгаа илэрхийлжээ.
Эх сурвалж: SkyNews
Сэтгэгдэл (7)