Йорданы Акаба далайн боомтоос Жибути улс руу тээвэрлэгдэж явсан 25 тонн хлорын хийгээр дүүргэгдсэн ачаа тээвэрлэгдэх явцдаа газар хүчтэй унаснаас болж хортой шар хлорын хий дэлбэрчээ.
Уг ослын үеэр 13 хүн амиа алдаж, 250 хүн бэртэж гэмтсэн бөгөөд агаарт шингэсэн хорт хий Акаба хотод амьдардаг 188000 хүнээс гадна хөрш зэргэлдээх Израилийн Эйлат хотын 50000 оршин суугчдын амь нас, эрүүл мэндэд заналхийлэл учруулж байгаа юм.
Ослын дараа Йордан улсын эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Жамал Обэйдат Акаба хотын ард иргэдэд гэрээсээ гарахгүй байж, цонхоо цаг ямагт хаалттай байлгах тухай зөвлөмж өгсөн байна.
Эх сурвалж: SkyNews