Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский Орос-Украины нөхцөл байдлын тухай хүүрнэсэн бичлэгийг уламжлал болгон орой бүр өөрийн цахим хаяг дээрээ нийтэлдэг билээ.
Тэгвэл та бүхэнд түүний өнгөрсөн шөнө цацсан бичлэг дээрээ хэлсэн үгсийг орчуулж хүргэвэл, “Өнөөдөр ОХУ Кременчук дэх худалдааны төвийг бөмбөгдлөө. Энэ бол Европ тивийн түүхэн дэх хамгийн том террорист халдлагуудын нэг.
Амар амгалан хот дахь гэм буруугүй хүүхдүүд, өндөр настнууд, эмэгтэйчүүд тухайн худалдааны төв дотор байсан. Ойролцоогоор худалдааны төв дотор 1,000 гаруй хүн байсан. Гэхдээ пуужин ирж буйг бид урьдчилсан мэдэж чадсан тул худалдааны төв дэх ихэнх хүмүүсийг аюулгүй газар хүргэж чадсан. Харамсалтай нь пуужин ирэх үед төв дотор ажилчид болон зарим иргэд байсаар байсан. Энэ бол ОХУ-ын зэвсэгт хүчний тооцоолол алдсан дайралт биш. Тэд санаатайгаар худалдааны төв рүү пуужин хөөргөсөн.
Энэ бол дайны гэмт хэрэг. ОХУ бол дэлхий дээрх хамгийн том терроризмын бүлэглэл. Би энэ үгийг баримт нотолгоотой хэлж байгаа шүү.
Одоо цагт ОХУ-аас газрын тос худалдан авч, Орос банкуудаар гүйлгээ хийж, ОХУ-д татвар төлж буй бүх хүмүүс терроризмын бүлэглэлд мөнгө өгч байна гэсэн үг” гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (21)