АНУ-ын Техас мужид ачааны машин дотроос 40 гаруй хүний цогцос олдсон гэдгийг мужийн амбан захирагч Грег Эбботт баталлаа.
Уг ачааны машин нь АНУ-Мексикийн хилээс 250 километрийн зайд байрлах Сан Антонио хотын баруун урд хэсгээс олдсон бөгөөд цагдаагийн ажилтнуудын мэдээлж буйгаар амиа алдсан хүмүүс бүгд дүрвэгчид байсан гэнэ.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харахад одоогийн байдлаар 46 хүн амиа алдсан бөгөөд 16 хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа гэнэ. Хүмүүсийн амиа алдах болсон гол шалтгаан нь олон цагийн турш ачааны машины хаалттай бүхээг дотор явснаас болж агаарын дутагдалд орсон бөгөөд Техас хотын агаарын температур өнгөрсөн даваа гарагт Цельсийн 39.4 хэм хүрч халсан юм байна. Одоогийн байдлаар дүрвэгчдийн хаанаас ирсэн гэдэг нь тодорхой тогтоогдоогүй байгаа хэдий ч Мексик улсын иргэд байсан байх өндөр магадлалтай.
Эх сурвалж: BBC