Украин улсын засгийн газар ОХУ-ыг 500000 тонн үр тариа хулгайлж гэмт хэрэгт үйлдсэн тухай мэдэгдэл хийлээ.
Твиттер дээр нийтлэгдсэн уг мэдэгдлийг орчуулбал, “ОХУ 500000 тонн үр тариа хулгайлсан. Тэд ихэвчлэн Хар тэнгисийн боомтын чухал хот болох Херсон болон манай улсын зүүн өмнөд хэсэгт байрлах Запорожжиа хотуудаас үр тариа хулгайлсан. Оросын арми оркууд, худалч, дээрэмчид, хүчирхийлэгчид болон хулгайчдаар дүүрсэн байна” гэжээ.
Орос-Украины нөхцөл байдалтай холбоотойгоор Украин улс үр тариагаа экспортолж чадахгүй байгаа бөгөөд эх орондоо хадгалж буй үр тариагаа ОХУ-д алдаж байгаа гэдгээ ийнхүү илэрхийлсэн байна. Ташрамд дурдахад Украин нь дэлхийн тав дахь том үр тарианы экспортлогч орон билээ.
Эх сурвалж: SkyNews
Сэтгэгдэл (9)