Хоёрдугаар сарын 24-нд Оросын зэвсэгт хүчин Украин улсын газар нутаг руу халдсанаас хойш ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин анх удаагаа гадаад айлчлал хийхээр болжээ.
Түүнийг хуучин Зөвлөлт Холбоот улсын нэг хэсэг байсан Тажикстан, Туркменистан гэх Төв Азийн хоёр орноор айлчлахаар болсон гэдгийг ОХУ-ын засгийн газрын Россия-1 телевизийн сэтгүүлч Павел Зарубин баталсан.
Владимир Путин Тажикстан улсын ерөнхийлөгч Имомали Рахмонтод Душанбе хотод айлчилсныхаа дараа Туркменистан улсын нийслэл Ашгабат хотод Азербайжан, Казахстан, Иран, Туркменистан гэх Каспийн тэнгисийн орнуудын удирдагчидтай уулзалт хийх юм байна. Мөн тэрбээр Беларусь улсад айлчилж тус улсын ерөнхийлөгч Александр Лукашенкотой биечлэн уулзах магадлалтай байгаа бөгөөд Москвад ирсэн даруйдаа Индонез улсын ерөнхийлөгч Жоко Видодог хүлээн авч уулзалт хийхээр төлөвлөөд байгаа. Эдгээр уулзалтуудыг хийж буй шалтгаан нь мэдээж Орос-Украины нөхцөл байдалтай шууд холбоотой.
Эх сурвалж: SkyNews
Сэтгэгдэл (1)