ОХУ өнгөрсөн ням гарагт төлөх ёстой байсан 100 сая ам.долларын гадаад өрийн хүүг хугацаанд нь багтааж төлж чадсангүй. ОХУ-д үүргээ биелүүлж уг өрийг төлөх мөнгө байгаа хэдий ч Барууны орнуудын тавьж буй хоригуудаас болж хугацаандаа багтааж өрөө төлөөгүй гэнэ.
Энэхүү тохиолдол хамгийн сүүлд 1918 онд Большевикийн хувьсгалын үеэр Владимир Ленин Оросын эзэнт гүрний гадаад өрийг төлөхгүй байх шийдвэрийг гаргаж байсан үед тохиолдож байсан.
ОХУ гадаад өрөө цаг тухайд нь төлөх хүсэлтэй байгаа гэдгээ илэрхийлсэн ч АНУ болон Европын Холбооны орнуудын тавьж буй хоригоос болж олон улсын банкны сүлжээнд тус улсын нэвтрэх эрх хязгаарлагдсан байгаа юм. Мөн ОХУ-ын мэдээлж буйгаар өнгөрсөн ням гарагт төлөх ёстой байсан 100 сая ам.долларын өрийг ОХУ хугацаанд нь Евроклир банк руу илгээсэн хэдий ч мөнгийг хүлээн авагч тал хүлээж аваагүй. Энэ төрлийн зөрчил гаргасан орнууд дахин өөр улсуудад өр тавих боломжгүй болдог боловч ОХУ-ын төрийн тэргүүнүүдийн мэдээлснээр тус улс гадаад өрөө нэмэх бодолгүй байгаа гэсэн.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл (5)