Улаанбаатар хотын “Степпа Арена” /Мөсөн өргөө/-д “Парис-2024” олимпын эрхийн оноо олгох IJF /ОУЖБХ/-гийн цувралын анхдагч “Улаанбаатар-2022” Их дуулга тэмцээн энэ сарын 24-26-ны өдрүүдэд амжилттай болж, өндөрлөв. Тус тэмцээнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор ЕТГ, Нийслэлийн ЗДТГ хамтран зохион байгуулсан бөгөөд 30 орны /ОХУ-ын баг тамирчид IJF-гийн далбаан дор оролцсон/ 155 эрэгтэй, 100 эмэгтэй, нийт 255 жүдоч хүчээ сорьж шилдгүүдээ тодрууллаа.
“Улаанбаатар-2022” Их дуулга тэмцээнд Монголын шигшээ баг 2 алт, 4 мөнгө, 5 хүрэлтэй медалийн тоогоор нэгдүгээрт, чанараар гуравдугаар байранд бичигдлээ.
"Улаанбаатар-2022" Их дуулга тэмцээний онцлох фото агшин хүргэж байна.