Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский Орос-Украины нөхцөл байдлыг тайлбарласан бичлэгийг орой бүр өөрийн цахим хаяг дээрээ байрлуулдаг. Тэгвэл тэрбээр өнгөрсөн шөнө нийтэлсэн бичлэг дээрээ Европын орнуудын удирдагчидтай холбогдож ОХУ-д дахин хориг тавих тухай хэлэлцсэн тухайгаа дурджээ.
Тэрбээр, “Өнөөдөр гадаад бодлогын хүрээнд маш завгүй өдөр болж өнгөрлөө. Гар утсаар хүмүүстэй ярилцах марафон мэт л байлаа. Ирэх баасан гарагт болох Европын зөвлөл дээр бидний Европын Холбоонд элсэх асуудлыг дэмжих улс орнуудын тоог нэмсээр байна.
Миний хувьд өнөөдөр Словак, Литв, Унгар, Португал, Испани, Ирланд, Люксембург, Испани, Дани, Хорват гэх орнуудын төрийн тэргүүнүүдтэй холбогдож чухал асуудлуудыг хэлэлцэж Европын Холбооны ОХУ-д тавих долоо дахь багц хоригийг аль болох хурдан тавиулах талаар санал хэлсэн.
ОХУ руу чиглэсэн дарамт шахалтууд үргэлж нэмэгдэж байх ёстой. Одоогийн байдлаар эзлэн түрэмгийлэгчид Донецк болон Харьковын бүс нутаг руу идэвхтэй довтолж манай армитай ширүүн тулааныг өрнүүлсээр байгаа” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (10)