Орос-Украины нөхцөл байдлаас болж ОХУ газрын тосоо БНХАУ-д хямдралтай зарж эхэлснээр БНХАУ-ын хамгийн том газрын тосны нийлүүлэгч орон боллоо.
ОХУ-ын БНХАУ-д нийлүүлж буй газрын тосны хэмжээ өмнөх оноос 55 хувиар ихсэж Саудын Арабын байр суурийг эзэлсэн байна. БНХАУ-ын хувьд коронавирусээс болж удааширч буй эдийн засгаа дэмжихийн тулд ийнхүү хямдралтай үнээр газрын тос худалдан авах боломжийг алдахыг хүсээгүй ба хоёрдугаар сард Орос-Хятадын хоорондын харилцаанд хязгаар байхгүй гэдгийг зарласан.
Хятадын гаалийн ерөнхий газрын гаргасан судалгаанаас үзэхэд өнгөрсөн сард БНХАУ, ОХУ-аас 8420000 тонн газрын тосыг далайн хоолой болон тээвэрлэгч хөлөг онгоцоор дамжуулан худалдан авсан бол Саудын Арабаас 7820000 тонн, Иран улсаас 260000 тонн газрын тосыг хүлээн авчээ.
Өнгөрсөн гуравдугаар сард АНУ, Их Британи тэргүүтэй НАТО болон Европын Холбооны орнууд ОХУ-ын газрын тосыг худалдан авахаа больж байгаа гэдгээ зарласнаас хойш БНХАУ-д хямдралтай үнээр илүү их газрын тос худалдаж авах боломж гарч ирсэн.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл (2)