Орос сэтгүүлч Дмитрий Муратов өөрийн Нобелийн шагналыг медалийг дуудлага худалдаанд оруулж 103.5 сая ам.доллараар заржээ. Тэрбээр Зөвлөлт Холбоот улс задарсны дараа Новая Газета сонинг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд 2000 оноос хойш уг сонинд ажилладаг зургаан сэтгүүлч ажлын холбогдолтой асуудлаар бусдын гарт амиа алдсан.
Улмаар Дмитрий Муратов ОХУ дахь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хамгаалахын тулд хийсэн ажлынхаа үр дүнд 2021 онд Нобелийн эрх чөлөөний шагналыг хүртсэн. Гэвч Орос-Украины нөхцөл байдлаас болж гурвадугаар сараас хойш үйл ажиллагаагаа зогсоогоод буй уг сонин 103.5 сая ам.долларыг тэр чигт нь Украинаас ирсэн дүрвэгчдэд зориулна гэдгээ мэдэгдсэн.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл (3)