Этиоп улсын баруун бүсийн Оромиа дахь Дамби дүүргийн зургаан жижиг тосгонд зэвсэгт халдлага гарч 250 гаруй хүний амь нас эрстжээ. Гэрчүүдийн мэдээлснээр уг зэвсэгт халдлагыг Оромогийн чөлөөлөх армийн босогчид үйлдсэн байх өндөр магадлалтай байгаа ч тэд уг мэдүүлгийг илт эсэргүүцэж хэргийн ард засгийн газрын ухарч байсан цэргүүдийг байгаа тухай мэдэгдэл хийсэн байна.
Этиоп улсын хувьд 2020 оны арван нэгдүгээр сараас хойш иргэний дайнтай байгаа. Сүүлийн өдрүүдэд Оромиагийн бүс нутагт Оромогийн чөлөөлөх арми болон засгийн газрын цэргүүд хоорондоо тулалдаж байсан ба энгийн иргэд рүү чиглэсэн зэвсэгт халдлага орон нутгийн цагаар өнгөрсөн бямба гарагийн 09:00 цагт эхэлж 13:00 гэхэд дууссан. Одоогийн байдлаар хохирогчдын тоог эцсийн байдлаар зарлаагүй байгаа бөгөөд 250 гэдэг тоог тосгоны иргэдийн оршуулсан хүмүүсийн тоон дээр суурьлан гаргасан юм байна.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл (1)