Өнгөрсөн даваа гарагт Люксембург улсад зохион байгуулагдсан Европын Холбооны гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр Европын Холбооны гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррел ОХУ-ын Украин улсын далайн боомтуудыг хааж буй үйлдлийн тухай бодлоо илэрхийллээ. Түүний хэлсэн үгсийг орчуулбал: “Энэ үйлдэл бол яах аргагүй дайны гэмт хэрэг. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин дэлхийд хоол хүнсний хомстолд өөрсдийгөө буруу гэж өмөөрч хоол хүнсний үнэ өсөж буй асуудалд АНУ-ыг буруутгасан. Гэхдээ энэ хямралыг ОХУ үүсгэж байгаа гэдгийг бүгд мэдэж байгаа шүү дээ. Дэлхий нийт өлсгөлөнд автаж байх үед 25 тонн үр тариа Украин улсад гацаж байгаа гэдэг өөрөө маш харамсалтай зүйл. НҮБ тун удахгүй ОХУ-тай нэг шийдэлд хүрч Украины үр тариаг экспортод оруулна гэдэгт итгэж байна.” гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (1)