Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн даваа гарагт Африкийн Холбооны комисст цахимаар үг хэлэх үедээ Орос-Украины дайн Африк тивд хэрхэн нөлөөлөх тухай үгсийг хэлжээ.
Түүний хэлсэн үгсийг орчуулбал, “Орос-Украины дайны хамгийн том хохирогчид Африк тивийн орнууд байх болно. Дайн эхэлснээс хойш Африк тив уг дайнд барьцаалагдсан мэт нөхцөл байдалтай байсаар байна. Энэ дайн үргэлжилсээр байвал Украин улсын үр тарианаас хамаардаг 400 сая хүний амь нас эрсдэлд орох болно. Одоогийн байдлаар манай улсын хамгийн ихээр чухалчилж буй асуудал бол дэлхий нийтийг өлсгөлөнд нэрвэгдэхээс сэргийлэх.
21-ээр зуунд бид ийм асуудлыг зүгээр сууж байгаад тохиолдуулж болохгүй. Хэрэв ОХУ энэ дайныг эхлүүлээгүй бол та бүхэн тэс өөр нөхцөл байдалд байх байлаа. Бид ОХУ шиг колоничлолын бодлогыг дахин идэвхжүүлэхийг санаархаж буй орнуудын оролдлогуудыг няцаасаар байх болно. ОХУ манай улсын далайн боомтуудыг хааснаар 25 тонн үр тариа худалдаалагдах боломжгүй хадгалагдсаар байгаа. Мөн дайн үргэлжилсээр байвал бид дараа жил нийт хураадаг үр тарианыхаа 20-30 хувийг хурааж авах боломжгүй болно. Ингэснээр дэлхий даяар хоол хүнсний үнэ өсөж дундаж давхаргын хүмүүс хүртэл хоол хүнсний хомстолд орох магадлалтай” гэсэн байна.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (3)