Украин улсын парламент, Орос аяыг хэвлэл мэдээлэл болон олон нийтийн газар ашиглахыг хориглосон хууль баталлаа. Гэхдээ уг хуульд бүх Орос ая хамаарагдахгүй бөгөөд зөвхөн 1991 оноос хойш орос хөгжмийн зохиолчдын зохиосон аяудад хамааралтай юм байна.
Мөн Украин улсын парламентын гишүүд Орос-Украины нөхцөл байдалтай холбоотойгоор ОХУ-ын үйлдлийг шүүмжилсэн хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг уг хуульд хамааруулахгүй байх шийдэлд хүрцгээжээ. Уг хуульд хөгжмийн аялгуунаас гадна Беларусь болон ОХУ-аас импортоор орж ирдэг бүх номд хориг тавих тухай багтсан. Украин улсын газар нутагт уг хуулийг мөрдөн биелүүлэхгүй байгаа ард иргэд болон хувийн хэвшлүүдэд зохих хэмжээний торгууль олгох бөгөөд парламентын 450 гишүүний 303 нь уг хуулийг дэмжсэн. Энэхүү хуль батлагдсанаар Украинд радиогоор явж буй украин дуунуудын тоо 40 хувиар, орос хэлнээс татгалзаж украин хэлээр бичиг баримтаа бүрдүүлж буй хүмүүсийн тоо 70 хувиар тус тус нэмэгдэж байгаа. Хэдийгээр Орос-Украин гэх үндэстнүүд хоорондоо маш төстэй амьдрах хэв маягтай боловч улс төрийн асуудлаас болж ийнхүү нэгнээсээ бага багаар холдсоор байна.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл (2)