БНХАУ-ын томоохон хотуудын нэг болох Шанхай хотын нэгэн химийн үйлдвэрт гал гарч нэг хүний амь эрстжээ. Уг үйлдвэр нь БНХАУ-ын хамгийн том нефть боловсруулах, химийн үйлдвэрүүдийн нэг байсан бөгөөд орон нутгийн цагаар өнгөрсөн бямба гарагийн 04:00 цагт галд автсан байна.
Шанхай хотын хувьд хоёр сарын турш үргэлжилсэн хатуу хөл хорионоос дөнгөж гараад байсан ба энэхүү этилен гликолийн байгууламжид гарсан галын шалтгаан одоог хүртэл тодорхойгүй байгаа гэнэ. Дэлбэрэлтийн чимээ 6 километрийн зайд байсан хүнд сонсогдсон бөгөөд тэр дороо Шанхай хотын ихэнх хэсгийг галын хар утаа бүрхсэн байна.
Эх сурвалж: BBC