Өнгөрсөн дөрөвдүгээр сард Франц улсын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж дахин төр барих болсон Эмманюэль Макроны Төвийн эвслийн чуулга нам парламентын олонхыг бүрдүүлж чадсангүй. Франц улсын парламентын гишүүдийн сонгууль өнгөрсөн долоо хоногт явагдаж өндөрлөсөн бөгөөд аль нэг нам нийт 577 суудлын 289-ийг эзэлж байж олонх болох боломжтой юм. Харин Төвийн эвслийн чуулга нам 245 суудал авч тааруу амжилт үзүүлсэн бол нөгөө талд Зүүний эвсэл Экологи, нийгмийн шинэ ард түмний холбоо 131 суудал, хэт барууны Үндэсний ралли нам 89 суудал авсан. Ингэснээр Эмманюэль Макрон 2000 оноос хойш парламентын олонхыг бүрдүүлж чадаагүй намаас төр барих анхны Франц улсын ерөнхийлөгч болж байна.
Сонгуулийн үр дүн олон нийтэд танилцуулагдсаны дараа Франц улсын ерөнхий сайд Элизабет Борн, Энэ бол урьд өмнө нь байгаагүй нөхцөл байдал. Маргаашнаас бид үйл ажиллагааны чиглэлтэй парламентын олонхыг бүрүүлэх тал дээр айллах болно. Ул орныхоо тогтвортой байдлыг хангаж, шаардлагатай шинэчлэлийг хийхийн тулд үүнээс өөр арга зам байхгүй” гэж хэлсэн.
Мөн Эмманюэль Макроны нам парламентын олонхыг бүрдүүлж чадахгүй болж байгаа нь түүний ажил хэрэг болгохоор төлөвлөж байсан тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэх, орон нутгийн бизнесийг дэмжсэн хөтөлбөр хэрэгжүүлэх, Европын холбооны интеграц болон Орос-Украины нөхцөл байдалтай холбоотой Украин улсад туслах боломжууд нь хязгаарлагдмал болж ирэх аюултай юм.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (1)