Герман улсын канцлер Олаф Шольц өнгөрсөн пүрэв гарагт бусад орнуудын төрийн тэргүүнүүдийн хамт Украин улсын Ирпин хотын бодит байдалтай танилцсан.
Тэрбээр үүний дараа, “Миний бие дайн эхэлснээс хойш Украин улсад анх удаа ирлээ. Ирпин хот хүний санаанд багтамгүй харгислалын хохирогч болжээ. Энэ хотын нүд халтирам дүр зураг түүх болон үлдэх болно. Бид энэ дайныг дуусгах ёстой” гэж хэлсэн бол түүнтэй хамт Ирпин хоттой танилцсан Румын улсын ерөнхийлөгч Клаус Иоханнис өөрийн твиттер хаяг дээрээ, “Оросын бүх дайны гэмт хэрэгтнүүдэд олон улсын эрүүгийн шүүх хариуцлага тооцох хэрэгтэй. Ирпин хотод харсан хүний санаанд багтамгүй сүйрэл болон эмгэнэлийг дүрсэлж хэлэх үг олдохгүй байна” хэмээн жиргэсэн байна.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (14)