Итали улсын ерөнхий сайд Марио Драги Герман, Румын, Франц улсын төрийн тэргүүнүүдтэй хамт Орос-Украины асуудлаар Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленскийд бараалхаж байгаа билээ. Тэгвэл тэрбээр дайны хөлд нэрвэгдсэн Ирпин хотоор зочилсныхоо дараа, “Бид бүгдийг нь дахин босгох болно. Тэд хүүхдийн цэцэрлэг, эмнэлэг, хүүхдийн цэцэрлэгт хүрээлэн гэх мэт бүх зүйлсийг сүйтгэсэн байна. Барилга байгууламжуудыг дахин сэргээх үйл ажиллагаа аль хэдийнээ эхэлсэн.
Харин одоо би Украин улсад тээж ирсэн хамгийн чухал үгсээ хэлье. Украин улсыг Европын Холбоонд элсүүлэх тал дээр Итали улс эерэг байр суурьтай байгаа. Бид дараагийн Европын зөвлөл дээр уг байр сууриа хадгалж Украин улсыг Европын Холбооны гишүүн орон болгохын тулд хичээх болно. Украинчууд өөрсдийнхөө эрх чөлөө болон ардчиллын төлөө өдөр бүр тэмцэж байна. Украин улсад үүссэн эмх замбараагүй байдал дэлхийн сүйрэл болох ёсгүй. Хар тэнгисийн боомтуудыг нээж Украин улсын үр тариаг экспортлох ёстой. Тэгэхгүй бол уг дайны нөлөө дэлхий нийтэд бодитоор мэдрэгдэх болно. Гэвч Хар тэнгисийн боомтуудыг энх тайвны коридороор нээх саналд ОХУ эсэргүүцсэн хариу өгсөөр байгаа” гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (4)