Владимир Путин Орос-Украины нөхцөл байдлаас шалтгаалан Барууны орнуудын ОХУ-д тавьж буй хоригуудаас болж хямралд ороод буй автомашин үйлдвэрлэлийн салбарт дэмжлэг үзүүлэх шаардлагыг засгийн газартаа тавилаа.
ОХУ-ын автомашины үйлдвэрлэл болон борлуулалтын уналтын талаар хэлэлцсэн хурлын үеэр Владимир Путин, “Нөхцөл байдал тийм ч таатай биш байгаа. Бидэнтэй урт удаан хугацааны турш хамтарч ажилласан байгууллагууд маань автомашин болон эд ангийн хүргэлтээ түр зогсоож, зарим нь манай улсын зах зээлээс гарч байгаа гэдгээ зарласан.
Би засгийн газарт автомашины үйлдвэрлэлийг дэмжиж, дотоодын зах зээлийг тогтворжуулах тухай шаардлага тавьсан. Өмнөх жилтэй харьцуулахад манай улсын автомашины зах зээл нэлээд уналтад ороод байгаа гэдэг нь үнэн. Миний бодлоор бид хоёр ажлыг нэн түрүүнд хийх хэрэгтэй. Нэгдүгээрт бид ОХУ-ын автомашины үйлдвэрүүдийг шаардлагатай бүрэлдэхүүн хэсгүүдээр, чадварлаг мэргэжилтнүүдийн багаар хангах хэрэгтэй. Хоёрдугаарт ард иргэдээ үнэ нь огцом өссөн суудлын автомашинаар хангалттай хангах хэрэгтэй байна” гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (6)